Гадаад мэдээДЭЛХИЙСонин хачинТехнологи

Ангарагийн сарны нарийвчилсан зургийг авчээ

Арабын нэгдсэн Эмират улсын сансрын аппарат Ангараг гарагийн сарны нарийвчилсан зургийг авсан байна. Уг сарыг Деймос хэмээн нэрлэдэг билээ.

АНЭУ-ын анхны гараг хоорондын судалгааны уг аппарат болох "Al-Amal" нь Ангараг гарагийг хоёр жилийн турш тойрч буй. Ингэхдээ жижиг сар болох Деймос, том сар Фобосынх нь хажуугаар нисдэг талаар AFP-д мэдээлжээ.

Уг аппарат Деймост 110 км-ийн зайд ойртсон бөгөөд сарыг 12 км-ийн өргөнтэй шош хэлбэрийн чулуурхаг биет хэмээн тооцоолов. Мөн анх удаагаа уг сарны нөгөө талыг ажиглаж, судлагдаж байгаагүй хэсгийг нь нээсэн байна. Дээрх хоёр сарыг Ангарагийн хажуугаар өнгөрөх үедээ тойрог замд орсон солирууд хэмээн үздэг ажээ.

Гэвч одоогийн ажиглалтаар Деймос болон Фобосыг Ангараг гарагаас үүсэлтэй хэмээн үэзж байгаа юм. Учир нь тэднийг нэгэн цагт Ангарагийн нэг хэсэг байсан хэмээж буй бөгөөд ямар нэгэн хүчтэй нөлөөгөөр түүнээс салж, тойрог замд орсон байх магадлалтай гэж судлаачид үзэж байна. Шалтгаан нь сарнууд Ангарагтай төстэй хэт улаан туяаны шинж чанартай хийгээд гадаргатай нь төстэй чулуурхаг бүтэцтэй ажээ.

Н.АННА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-04-27 09:24

Америкууд очоогүй л юм байна даа кино л байж чулуу юм бол шороо манарахгүй байж

Зочин
Зочин
2023-04-27 11:23
Reply to  Зочин

Уншиж байгаа зүйлээ ойлгож уншаач манай дэлхийн дагуул сарны тухай бичээгүй хаа холын ангараг гарагийн дагуул хоёр сарны тухай өгүүлж байна уншиж байгаа юумаа ойлгохгүй тэгсэнээ хадуураад унана сэтгэцээ ш�##�гуул б�##�ай м�##�аа

Холбоотой мэдээ

Back to top button