ЭДИЙН ЗАСАГЭдийн засгийн мэдээ

Төгрөгийн ханшаа 21 хувь сулруулж, 1 хувь чангалан, төсвийн орлогоо бүрдүүлсэн нь

Одоогоос сар хагасын өмнө ам.доллартой харьцах төгрөгийн ханш 3528.05 төгрөгт хүрч, түүхэн дээд түвшинд очсон билээ. Өдөр бүр нэг төгрөгөөр өссөөр уг хэмжээнд хүрснээс хойш өнөөдрийг хүртэл буурсан үзүүлэлттэй яваа. Угтаа бол энэ зураглал гуравдугаар сарын 19-ний өдрийг хүртэл үргэлжлэв.

Харин 2022 оны гуравдугаар сарын 19-ний өдөр ам.долларын ханш 2912.87 төгрөгтэй тэнцэж байлаа. Тэгэхээр жилийн хугацаанд төгрөгийн ханш 21 хувиар сулрав.

Өнөөдөр ам.долларын ханш 3482.90 төгрөгтэй тэнцэж буй нь төгрөг ам.долларын эсрэг 1.3 хувиар чангарсан үзүүлэлтийг харуулж буй. Засгийн газраас төгрөгийн ханш ам.долларын эсрэг чангарч байгаа гэх "таатай" мэдээллийг олон нийтэд хүргэж байгаа. Угтаа бол хэдийн 21 хувиар уначихаад байхад ердөө 1.3 хувийн чангарсан үзүүлэлтээ л ярьсаар.

Мэдээж хэрэг тэдэнд дээрх нэг жилийн хугацаа хамгийн ашигтай мөч. Учир нь төгрөгийн ханш сулрахын хэрээр төсвийн орлого нэмэгддэг болохоор тэр. Хэрэглээний индекс буурч, импорт нэмэгдэж, энэ хэрээр татвар өсдөг хэрэг. Тэгэхээр төгрөгийн ханшийн сулрал нь төрд ашигтай болохоос олон нийтэд ашигтай байх нь юу л бол. Үйлдвэрлэгч улс биш тул хамгийн том хохирогч нь иргэд болдог. Хэдэн аж ахуйн нэгж, хувийн хэвшилд чөдөр болохоос өөрцгүй зүйл.

Энэ оны эхний улирлын байдлаар нэгдсэн төсвийн орлого 5.07 их наяд төгрөгт хүрчээ. Угтаа бол 4.87 их наяд төгрөгийн нэгдсэн төсвийн орлогыг бүрдүүлэн хэмээн тооцоолж байсан ч 193 тэрбум төгрөгөөр давуулан биелүүлсэн байна. Үүнд татварын орлого хамгийн ихээр нөлөө үзүүлсэн. Тодруулбал, эхний улирлын нэгдсэн орлогын 89 хувийг татвар бүрдүүлж буй.

Ингээд ажиглавал ам.долларын ханшийн түүхэн өсөлт, төсвийн орлогын нэмэгдсэн зураглал нэг цэгт огтлолцож буй нь энэ юм.

Өнгөрсөн жилтэй харьцуулахад л татварын орлого 1.2 их наяд төгрөгөөр өсжээ. Энэ нь 2023 оны улсын төсвийн 6 хувьтай тэнцэнэ гэсэн үг.

Нэгэнтээ улсын төсвөө тэлсэн, мөн алдагдалтай баталсан төрийн хувьд төгрөгийн ханшийн уналт нь алдаж болохгүй боломж юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-04-26 13:49

$ буурсан бол бараа бүтээгдэхүүний үнээ буулга

Эрдэнэ
Эрдэнэ
2023-04-26 15:24

Хөшөөчих юмаа

Зочин
Зочин
2023-04-26 23:25

Энэ ЗГ бүтэхгүйээ ,монголчуудаар тоглож бна,худлаа авлига гэж орлихоос өөр юу хиисиин,ХБ хэрэг гээд л байсан үхсэн хойноо зээл авсан хэдэн хүн бна,бхрицаа н байхад тэд луйвардаад хаа холдох вэ

Зочин
Зочин
2023-04-26 23:25

эрх баригчдын хэт муйхарл�##� дунд хэлмэгдэж, хонгилд гацаж яваа олон з�##�уус, эрүүл бизнесменүүд, хөлд нь үрэгдэж байгаа хохирогсод бий гэдгийг дандаа санаж, асууд�##�д хэт муйхраар "Алаад өг, дүүжлээд өг" гэж хандах учиргүйг эргэцүүлүүштэй

Холбоотой мэдээ

Back to top button