СПОРТ

Б.Баярсайхан, Ж.Энх-Эрдэнэ нар БНСУ-ын дээд лигт тоглохоор шалгарч, гэрээгээ үзэглэлээ

Монголын волейболын холбооноос жил бур уламжлал болгон зохион байгуулдаг хамгийн том, чансаа өндөр тэмцээн бол үндэсний дээд лиг билээ. Өнгөрсөн жилийн лигийн тэмцээнд солонгосын лигийн драфтад нэрээ өгөөд байсан Т.Хангал, Б.Баярсайхан, Б.Батсуурь, Ж.Энх-Эрдэнэ нарын шилдэг, залуу тамирчид дөрвүүл медалийн тавцанд зогссон юм.

Т.Хангалын хувьд Тайландын дээд лигт урилгаар тоглосон бөгөөд тус тэмцээнээс алтан медаль хүртэж, үнэ цэнтэй тоглогчоор шалгарч ирээд буй. Харин Б.Батсуурийн хувьд дөрвөн сар үргэлжилсэн Азербайжаны дээд лигт мөн л урилгааар тоглож, мөнгөн медаль хүртээд байна. Харин Б.Баярсайхан, Ж.Энх-Эрдэнэ нарын хувьд БНСУ-д суралцдаг бөгөөд тус улсын оюутны лигт тоглодог чадварлаг волейболчид.

Тэгвэл эдгээр дөрвөн шилдэг тамирчин 2023 оны KOVO Asia Quarter буюу гадаад тоглогчдын сорилтод оролцож өнөөдөр хариугаа сонслоо. Тодруулбал, драфтын тэргүүн сонголтоор "Samsung Fire Blue Fangs" баг Монголын Ж.Энх-Эрдэнийг сонгож гэрээгээ үзэглэсэн бол дөрөв дэх сонголтоор "Аnsаn Okman" баг Монголын Б.Баярсайханыг сонголоо.

Энэхүү сорил нь БНСУ-ын волейболын дээд лигийн гадаад тамирчдын сонгон шалгаруулалт юм. 

Тус сорилд нийт найман улсын 32 тамирчин өрсөлдөв. Тодруулбал, Тайван 9, Индонез 7, Монгол 4, Филиппин 4, Япон 3, Малайз 3, Хонконг 1, Тайланд 1. Эдгээр тамирчдаас шилдэг долоон тамирчныг тус улсын лигт шалгаруулж авсан бөгөөд шалгарсан тамирчдыг Солонгосын лигийн долоон баг сугалаагаар багтаа элсүүлэх тухай эх сурвалжууд мэдээлж байсан билээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Д. Мөнхбат

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. МҮОНР-ийн Урлаг соёлын алба болон МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцад сэтгүүлчээр ажиллаж байсан. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

odoo oron saig ni ezellee gej solongoschuud ni uurlaj bgaa baih daa

Холбоотой мэдээ

Back to top button