СПОРТ

Жүдо: Д.Ганбат, Л.Туруунаа нар Азийн аваргаас алтан медаль хүртэж, төрийн дууллаа эгшиглүүллээ

Пара жүдо бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Казахстаны Астана хотод болж өндөрлөлөө. Тус тэмцээнд манай улсаас Монголын пара жүдогийн Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, Хөдөлмөрийн баатар, МУГТ Х.Цагаанбаатар, ОУХМ Б.Нарантуяа нарын удирдлага дор эх орноо төлөөлөн таван жүдоч хүч үзэж, хоёр алтан медаль хүртэв.

Тодруулбал, эрэгтэйчүүдийн “J1” ангиллын 90 кг-ын жинд Д.Ганбат, эмэгтэйчүүдийн “J1” ангиллын -70 кг-ийн жинд 2022 оны ДАШТ-ий мөнгөн медальт Л.Туруунаа нар аваргалж, Казахстанд төрийн дууллаа хоёронтоо эгшиглүүллээ.

Астанагийн татамид Энэтхэг, Иран, Япон, Казахстан, Кыргызстан, БНСУ, Монгол, Тайланд, Тайвань, Узбекистан, Индонези гэсэн 11 орны жүдочид Азийн аваргын төлөө өрсөлдсөн юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Д. Мөнхбат

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. МҮОНР-ийн Урлаг соёлын алба болон МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцад сэтгүүлчээр ажиллаж байсан. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дахь жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button