"SHINEE" хамтлагийн дуучин "KEY" манай улсад нэвтрүүлгийн зураг авалтад оролцлоо

БНСУ-ын "SHINEE" хамтлагийн дуучин, жүжигчин "KEY" манай улсад телевизийн нэвтрүүлгийн зураг авалтад оролцоод буцлаа. Тодруулбал, Солонгосын ЭмБиСи телевиз 10 жилийн ойгоо тохиолдуулж "Би ганцаараа амьдардаг" нэвтрүүлгийнхээ баярын дугаарт түүнийг урьж оролцуулсан байна. Ингэхдээ Монголын нүүдэлчин ахуй, соёлтой танилцуулж, монгол гэрт хоёр хоногийн турш байрлуулж зураг авалтаа хийжээ.
Тус нэвтрүүлгийг бэлтгэсэн багийнхан 60 хүний бүрэлдэхүүнтэй ирсэн бөгөөд одоогоос сарын өмнө ирж судалсны үндсэн дээр "Цонжин болдог"-т байрлах "Хөх морьт" морь уналгын газарт зураг авалтаа хийхээр төлөвлөөд буцсан аж. Тухайн нэвтрүүлэг нь ганц бие хүмүүсийг зочноор оролцуулдаг онцлогтой бөгөөд БНСУ-ын хамгийн олон үзэгчтэй нэвтрүүлгүүдийн нэг юм.
"SHINEE" хамтлагийн "KEY"-ийн хувьд инстаграмд 9.6 сая дагагчтай K-pop од билээ. Түүний хувьд одоо 31 настай бөгөөд хамтлаг нь 2008 онд дебют хийснээс хойш 15 дахь жилдээ дуулж буй.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.