УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Ж.Бат-Эрдэнэ гишүүн Х.Болорчулуун сайд руу хатуу үг чулуудлаа

Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ Эдийн засгийн байнгын хорооны өчигдрийн /2023.05.04/ хуралдаанаар үнийн өсөлтийн асуудлыг хэлэлцүүлэх үеэр Ажлын хэсгийнхний хариултыг чамлаж, ХХААХҮЯ-ны дэд сайд руу хатуу үг чулуудлаа.

Тэрбээр, “Та бүхэн үнийн өсөлтийн асуудалд бодлого гаргаж ажиллахгүй байна. Мэдээлэл, танилцуулга хийсэн болоод хөвөөд яваад байж болохгүй.
Салбарын яамнаас мах, гурилын үнийг тогтворжуулах гэж аж ахуйн нэгжүүдэд 100-140 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг жилийн 3-6 хувийн хүүтэй өгсөн тухайгаа л ярих юм. Энэ зээлийг ямар аж ахуйн нэгжүүдэд өгсөн мэдээллээ ил тавь. Энэ зээл чинь зорилтот эзэндээ хүрэхгүй байна. Хамгийн гол нь мах, гурилын үнэ хагас жилийн өмнө хэд байгаад, одоо хэд болсон, үнэ өссөн шалтгааныг та бүхнээс тодруулах гээд байдаг. Цаашид үнийн өсөлтийн эсрэг ямар арга хэмжээ авахаар төлөвлөсөн юм, гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнэ өссөөр байх уу. Өснө гэвэл тэрийгээ ард түмнийхээ өмнө шууд зарла.” хэмээн дэд сайдыг шахав.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд М.Ганхөлөг хариултдаа,  салбарын яам гол нэр төрлийн бараа бүтээгдэхүүний үнийн өсөлттэй холбогдолтой хуулийн хэрэгжилтийг хангах чиглэлээр тодорхой арга хэмжээнүүдийг авч ажиллаж байгаагаа дурдсан. Мөн махны үнийн өсөлтийн эсрэг нөөцийн махны бэлтгэл ажлыг хангахад нийслэл хотын удирдлагатай хамтран түгээлтийн цэгүүдийг нэмэгдүүлэх, тээврийн асуудал зэрэг зохион байгуулалтын асуудлуудад анхаарч ажиллана гэсэн бол гурилын хувьд улаан буудайн тээврийн  асуудал, буудайн орц, найрлага, бордоо, үр, ургамлын бодисын үнэ нэмэгдсэнтэй шууд хамааралтай гэж байлаа. Салбарын яамнаас улаан буудайн үнийг бууруулах чиглэлээр хэд хэдэн удаагийн зээлийн төслүүдийг санаачлан зохион байгуулсан. Өнгөрсөн жилийн хувьд таван аж ахуйн нэгжид 35.2 тэрбум төгрөгийн зээлийг олгосон. Энэхүү зээл цаг хугацааны хувьд оройтсон тал бий хэмээн хариулж байлаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-05-04 13:24

Нохойох, махаа ченжид хариуцуул гүйцээ

Зочин
Зочин
2023-05-04 14:58

Өргөн хэрэглээний барааны үнээ барьж чадахгүй байж юун в�##�ют, та нарын мэдээлэл авад байгаа статистикийн ажилтнуудаасаа хэрэглээний үнийн индекс ямар байна яах уу гээд хамтарч ажилла. Захаар яваад наад хэдэн югаа ч мэдэхгүй худ�##�дагч болон хян�##�тгүй болсон хүнсний бүтээгдэхүүн хараад яах вэ дээ. Хийе гэвэл хийсэн шиг хий, худлаа дүр эсгээд хошин шогийн тоглолт хийгээд яваад хэрэггүй. Энэ олон жил шийдэх гол ажил чинь үнээ барьж сурах шүү. Үнээ барь гэхээр тэнэгтээд нөхөн олговор зөрүү өгнө гээд байхын. Өөр хийж байгаа ажил чинь тойрогтоо мөнгө хөөцөлдөх, энд тэнд явахаар хойморт нь очоод хүндлүүлээд суучихдаг ажил хийж бна.

Зочин
Зочин
2023-05-04 15:32

ЧИ ПЯСДА .? ТЭРБУМЫН МИЕЭ ЦАРАЙЛЧИХААД ЗАМ ТЭЭВРИЙН САЙД ХИЙЖ БАЙХДАА ЧИНИЙ БАГ ХҮН АЛЖ ШӨНӨЖИН НААДАА БИЗ ДЭЭ????ЧИ ТҮҮНИЙХ НЬ ГОЛ ДҮРД ТОГЛОСООН

Зочин
Зочин
2023-05-04 16:57

Үнэ өсгөхгүй гэж зээл өгнө. Зээл авсан ч үнээ нэмнэ. ХААХҮЯ гэгч төрийн шахааны бизнес хийгч яамны хэрэг байхгүйм бишүү

Зочин
Зочин
2023-05-04 17:27

Оюунэрдэнээ энэ амьдр�##� мэдэхгүй бацаануудаа төрийн �##�банаас �######�уул. Баахан интернэт ухсан бацаануудаар чамд нь дүүрсэн. Ажил амьдр�##� мэддэг хүмүүс тавь ард түмэн чинь өлбөрч унаж байна

жагаа
жагаа
2023-05-04 18:17

гурилын үнээ өсгөөд байв�##� импортын гурилын зөвшөөрөл өгөх хэрэгтэй

Зочин
Зочин
2023-05-04 19:39

Ха ха МАН ын тавиулууд жүжиг тавьчих юмаа. Ажлаа мэдэхгүй хувийн сонирхолтой утсан хүүхэлдэй нараа �######�уул гэж

Холбоотой мэдээ

Back to top button