"Багш нар Солонгосын давалгаанд нэрвэгдлээ. Нэг багш 2-3 хичээл зааж байна"

УИХ-ын өнөөдөр /2023.05.04/-ийн чуулганаар гишүүн Ц.Туваан Боловсролын багц хуультай холбоотойгоор дараах байр суурийг илэрхийллээ.
Тэрбээр "Ирэх долоо хоногоос өөрсдийн сонгогдсон тойрог руу ҮХНӨ-тэй холбоотой уулзалтууд хийнэ. Энэ үеэрээ сумдын цэцэрлэг, сургуультай танилцах хэрэгтэй. Газар дээр нөхцөл байдал ямар байгааг мэдэхгүй байгаа хэрнээ хууль батлах замаар асуудалд нь оролцож байна.
Хоёрдугаарт, багш ажилчдын нийгмийн асуудал чухал боллоо. Тэдний тэтгэврийн нас хөндөгдөөд байгаа. Тэдэнд доош сонголттой буюу 50-55 настайд гарах боломжийг олгож өгөхийг хүсэж байна.
Гуравдугаарт, тэдний орон сууцны асуудал хийгээд нэг хүүхдийг нь улсад үнэ төлбөргүй сургана гэх агуулгыг дэлгэрүүлэх хэрэгтэй.
Дөрөвдүгээрт, хувийн сургуулиудын бүртгэлийг хэрхэн шийдэх вэ. Ялгавартай хандах юм. Хувьсах зардлын хувьд ч ялгаварлаж байна. Хувийн сургуульд монгол хүүхдүүд сурдаг. Сүүлийн үед энэ асуудлыг ихээр ярьж байна.
Тавдугаарт, багш нар Солонгосын давалгаанд нэрвэгдлээ. Нэг багш 2-3 хичээл зааж байна. Тэдний мэргэшиж, заадаг асуудал хэрхэх вэ. Энэ асуудал үүсэж байхад гуравдугаар ангиас нь англи хэл заана гэх юм. Багш нар бэлэн юм уу" хэмээсэн юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Тэнэг Туваан минь чи багш нарыг эрт тэтгэвэрт гаргаж гуйлгачин болгож яах гээ вэ ?! Цэлингаараа арайхийн амьдарч байхад, тэтгэвэрээр бүр л дордоно биз дээ !
Чи ер нь яаж сэтгэхээрээ ийм хачин хачин юм хийж явдым бэ ?! АН бол үнэн хэрэгтээ чамаас л болж хэд эн жил бужигн�##�аа ш дээ, усан гүзээ минь, толгой бас ГҮЗЭЭ !