УРЛАГ

Б.Ууганбилэг олон улсын бүжгийн тэмцээнээс Гранпри шагнал хүртлээ

 ОХУ-д болсон олон улсын мэргэжлийн бүжиг дэглээчдийн “Престиж-2023” уралдаанд Дотоодын цэргийн 805 дугаар ангийн хоёрдугаар салбарын хамгаалалтын ажилтан, дэд ахлагч Б.Ууганбилэг оролцож, "Гран при" шагнал хүртлээ.

Тодруулбал, ОХУ-ын Буриад улсын Улаан-Үд хотноо өнгөрсөн сарын 27-30-ны өдрийн хооронд олон улсын мэргэжлийн бүжиг дэглээчдийн “Престиж-2023” уралдаан болсон юм. Тэгвэл энэхүү тэмцээнээс Гранпри хүртсэн Б.Ууганбилэгийн хувьд цагдаагийн “Сүлд” чуулгын бүжиг дэглээч, туслах найруулагч СТА Ё.Дамчаабадгарын дэглэсэн “Сарлагийн эзэн”, “Алтайн ятга” бүжгээр оролцсон байна.

Д.УЛСАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button