СПОРТ

МУГТ М.Анхцэцэг тэргүүтэй 18 тамирчин Азийн аваргад эх орноо төлөөлнө

Азийн аварга шалгаруулах хүндийг өргөлтийн тэмцээн өнөөдөр эхэлж байна. Тус тэмцээн тавдугаар сарын 13-ны өдрийг хүртэл буюу найм хоногийн турш БНСУ-ын Чиньжү хотноо үргэлжилнэ.

Энэ жилийн хүндийг өргөлтийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд 30-аад орны 300 гаруй тамирчин оролцох юм байна. Тэгвэл энэхүү тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох Монголын шигшээ багийн 18 тамирчныг танилцуулж байна.

-Эрэгтэй-

  • -61 кг жинд Ган-Эрдэнийн Ууганбаатар /26 настай/
  • -61 кг жинд Мөнхбаярын Очир-Эрдэнэ /22 настай/
  • -67 кг жинд Улаанцэцэгийн Амарбаяр /21 настай/
  • -67 кг жинд Чинбатын Нямбат /17 настай/
  • -73 кг жинд Ариунболдын Ананд /24 настай/
  • -73 кг жинд Санлиррэнчингийн Цэнгүм /18 настай/
  • -81 кг жинд Отгонбаярын Буянтогтох /23 настай/
  • -89 кг жинд Доржсэмбийн Доржнамжин /30 настай/
  • -89 кг жинд Адилбишийн Ичинноров /24 настай/
  • -96 кг жинд Баярмагнайн Цолмон /23 настай/
  • -102 кг жинд Муратбекийн Бахберген /27 настай/

-Эмэгтэй-

  • -45 кг жинд Батнасангийн Тунгалаг /24 настай/
  • -49 кг жинд Буяндэлгэрийн Эрдэнэзул /19 настай/
  • -59 кг жинд Энхбаатарын Энхтамир /23 настай/
  • -59 кг жинд Болдбаатарын Хонгорзул /21 настай/
  • -71 кг жинд Гомбосүрэнгийн Энэрэл /21 настай/
  • -71 кг жинд Ганзоригийн Анужин /25 настай/
  • -81 кг жинд Мөнхжанцангийн Анхцэцэг /26 настай/

Д.УЛСАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

sonin garchig tavih yumaa oilgomjtoi yumiig

Холбоотой мэдээ

Back to top button