СПОРТ
3х3: Шигшээ багт урилгаар нэгдсэн Ө.Индра гэж хэн бэ

Үндэсний сагсанбөмбөгийн дээд лиг өндөрлөсний дараа 3х3 шигшээ багийн дасгалжуулагч С.Тулга "М Гарьд" багийн тоглогч Ө.Индраг шигшээ багт нэгдэхийг урьсан билээ. Ө.Индрагийн хувьд түүний урилгыг хүлээн авч 3х3 сагсанбөмбөгийн эмэгтэй шигшээ багийн бүрэлдэхүүнд элссэн юм. Тэгвэл шигшээ баг өнөөдөр шинэ гишүүнтэйгээр Дэлхийн гранпри тэмцээний эхний тоглолтоо 15 цаг 45 минутаас хийх гэж буй.

Тэгвэл шигшээ багийн шинэ тамирчин, шилдэг сагсанбөмбөгч Ө.Индра гэж хэн бэ...
- Нэр: Өлзийбатын Индра
- Өмсгөлийн дугаар: 9
- Өндөр: 168
- Жин: 58
- Нас: 21
- Одоогийн клуб: М Гарьд
- 3х3 сагсан бөмбөгийн үндэсний шигшээ багийн тамирчин
Түүний амжилтууд
- Этүгэн их сургуулийнхаа шигшээ багийн хамт Оюутны сагсанбөмбөгийн лигийн хошой аваргаар шалгарсан
- 92 онооны эзэн
- 3х3 сагсанбөмбөгийн Армийн дэлхийн аваргын хүрэл медальт
- Үндэсний Дээд Лиг -ийн 2022/2023 мөнгөн медальт
- Дээд лигийн шилдэг хамгаалан тоглогч
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.