СПОРТ

Чөлөөт бөх: Мастеруудын улсын аварга шалгаруулах тэмцээн эхэллээ

“Киев-1983”, “Будапешт-1985” насанд хүрэгчдийн ДАШТ-ий хошой мөнгөн медальт, “Шинэ Дели-1982” Азийн наадмын аварга, “Скопье-2018” мастеруудын дэлхийн аварга, Монгол Улсын гавьяат тамирчин Буяндэлгэрийн Болдын нэрэмжит чөлөөт бөхийн мастеруудын Улсын аварга шалгаруулах нээлттэй тэмцээн өнөөдөр Спортын төв ордны “А” зааланд эхэллээ.

Тэмцээний нээлтийн ёслолын ажиллагаанд МҮОХ-ны дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар, ардын багш, гавьяат тамирчин Ч.Дамдиншарав, ардын багш, гавьяат дасгалжуулагч Н.Намшир, Монголын чөлөөт бөхийн мастеруудуудын холбооны ерөнхийлөгч гавьяат тамирчин А.Сүхбат, “Будапешт-1986” ДАШТ-ий мөнгө, “Будапешт-1985” ДАШТ-ий хүрэл медальт гавьяат тамирчин А.Энхээ, “Скопье-1979” ДАШТ-ий хүрэл медальт, гавьяат тамирчин Н.Бүргэдаа, гавьяат тамирчин О.Бахыт, гавьяат тамирчин Г.Өсөхбаяр, Ло.Энхбаяр, Ц.Баярсайхан, чөлөөт бөхийн ОУХМ, гавьяат дасгалжуулагч Б.Санжаа, Ч.Гочоосүрэн, чөлөөт бөхийн ОУХМ Ж.Бор, Б.Баттуяа, Д.Хишигдорж, Ц.Дуламсүрэн, үндэсний шигшээ багийн албаны дарга Б.Билэгт, Азийн чөлөөт бөхийн холбоо болон МЧБХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга П.Буяндэлгэр, гавьяат тамирчин Б.Болдын ээж, ах дүү, гэр бүл, найз нөхөд нь оролцов.

Нээлтийн үеэр Монголын чөлөөт бөхийн мастеруудын холбооны тугийг Спортын төв ордонд мастеруудын ДАШТ-ий медальт шилдэг тамирчид хүндэтгэлтэйгээр залсан юм.
Зургаа дахь удаагийн мастеруудын Улсын аварга шалгаруулах тэмцээнд Монгол, ОХУ, БНХАУ, Казахстан, Швед гэсэн таван орны бөхчүүд өрсөлдөж байгаа бөгөөд эхний өдөр “A”, “С”, “E” ангиллын медальтнууд тодорно.

Д.УЛСАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button