СПОРТ
Нацүми Цүнода жүдо бөхийн дэлхийн аваргад гурав дараалан түрүүллээ

Жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Катар улсын Доха хотноо үргэлжилж байна. Тус тэмцээний хамгийн анхны алтан медалийн эзнээр Японы хөнгөн жингийн шилдгүүдийн нэг Нацүми Цүнода шалгарлаа.
Тэрбээр Дохагийн татамид ийн аваргалснаар дэлхийд гурав дараалан түрүүлж, түүхэн амжилтыг бүтээв. Өдгөө 30 настай шилдэг жүдоч түүний хувьд финалд 48 кг-ын жингийн дэлхийн чансааг тэргүүлэгч, Европын хошой аварга, Францын Ширани Боуклидтой учраа таарч иппон үнэлгээгээр ялалт байгуулсан юм.
Тэрбээр ийнхүү өөрийн жиндээ гурван жил босоо байлаа.
Мөн онцлоход, Цүнода гурав дараалан түрүүлсэн энэхүү амжилтаараа түүхэнд хоёрдугаар байрт бичигдэж эхлээд байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.