СПОРТ

Жүдо: Франциско Гарригос 10 жил барилдсаны эцэст дэлхийн аварга болж чадлаа

Дохагийн татамид 60 кг-ын жинд Испанийн Франциско Гарригос алтан медалийн болзол хангаж дэлхийн аварга хэмээн дуудуулахаар боллоо.

Түүний хувьд 2014 оны залуучуудын ДАШТ-ий 60 кг-ын жингийн финалд манай бөх Ц.Цогтбаатар гавьяатыг ялан түрүүлж байсан юм. Тэгвэл энэ испани эр өөрийн жиндээ 10 жилийн турш дэлхийн дээд түвшинд барилдсаны хэргээ бүтээж дэлхийн аварга цолыг хүртэж, төрийн дууллаа эгшиглүүлэв.

Франциско Гарригос Дохагийн финалд Узбекистаны Дилшодбек Баратовыг "Golden Score"-д өмсч ялснаар томчуудын дэлхийн аваргад ийнхүү алтан медаль хүртлээ.

Гарригос Испани улсаас жүдо бөхийн төрлөөр дэлхийн аваргын тэмцээнээс алтан медаль хүртэж буй хоёр дахь тамирчин болов.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Д. Мөнхбат

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. МҮОНР-ийн Урлаг соёлын алба болон МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцад сэтгүүлчээр ажиллаж байсан. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button