Японы ах дүү жүдочид хамтдаа дэлхийн аваргад дөрөв дэх удаагаа түрүүлж, шуугиан тарив

Жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Катарын нийслэл Доха хотно гурав дахь өдрөө үргэлжилж байна. Тэмцээний хоёр дахь өдөр буюу өчигдөр Японы жүдочид болох төрсөн ахан дүүс Үта Абэ, Хифүми Абэ нар дахин хамтдаа дэлхийн аварга боллоо. Энэ түүхэн амжилт тэдний хувьд ийнхүү дөрөв дэх удаагаа давтагдаж байна.
Үта Абэ дэлхийд дөрөн удаа түрүүлж домгуудын эгнээнд албан ёсоор багтав
Японы 52 кг-ын жингийн босоо аварга Үта Абэ Дохагийн татамигийн хоёр дахь өдрийн финалд Узбекистаны Диёора Келдиёроваг цэвэр дарж, дэлхийн дэвжээнээс дөрөв дэх алтан медалиа /2018, 2019, 2022, 2023 он/ хүртлээ. Энэ долоодугаар сард 23 нас хүрэх Үта өчигдөр жингийнхээ ихэнх шилдгүүдтэй таарч, дандаа барилдааны цаг дуусахаас өмнө ялалтыг авч байв. Дүү Абэ дэлхийд ийн дөрөв дэх удаагаа түрүүлснээр Хятадын Гао Фэнлинг, Хойд Солонгосын Кэ Сун Хуй, Их Британийн Карен Бриггс, нутаг нэгт Норико Анно гэсэн домгуудтай мөр зэрэгцэж, эмэгтэй жүдочдоос түүхэнд дөрөвт орох үзүүлэлтийг үзүүлээд байна.
Ах Абэ дэлхийд дахин түрүүлж, дөрөв дэх алтан медалиа хүртэв
Жүдо бөх сонирхогчдын анхаарлын төвд байсан эрэгтэйчүүдийн 66 кг-ын жингийн финалд япон залуус Хифүми Абэ, Жоширо Марүяма нарын дуэль хүч тэнцүүгийн тэмцэл, классик барилдаан, жүдо бөх гэж юу байдгийг харуулсан гайхамшигтай тэмцэл байлаа. Тус ривальд Абэ "Golden score"-д торгуулиар ялснаар дэлхийд дөрвөн түрүүтэй болж эрэгтэй жүдочдоос түүхэндээ зургаад бичигдэх тамирчин болов.
Тэд хоорондоо 11 удаа таарч барилдсанаас Абэ долоод нь буюу тав дараалан ялаад байна. Түүнчлэн Хифүми сүүлийн дөрвөн жилийн хугацаанд ялагдаагүй цувралаа үргэлжлүүлж 40 дараалсан ялалт авав.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Монголоос дэлхиин хошой аварга төрбөл домог болно доо 3 4 түрүүлэх бол холын мөрөөдөл биз ээ
Одоогиин байдлаар ганц хүрэл аваад тэриигээ од болсон мэт л шуугих юм жүдо ун�##�танд оржээ Эрдэнэт од гавьяатыг ахлахаар тавимаар бнаа
ОЛИМПИЙН АВАРГА АЛТАН МЕДАЛЬ АВСАН ГАНЦЫГАА АВАРГАА ЗААНАА ДАРГАА ГЭЖ ХӨӨРГӨСӨӨРӨӨН БАЙГААД АЛУУРЧИН БОЛГОЖ ШОРОНГИЙН ТАВ БАНДИДААЧ БОЛГОСОН МОНГОЛЧУУД ӨӨДЛӨХГҮЙ ЭЭ? СПОРТЫН ЯМАР Ч ТӨРӨЛД СЭТГЭЛ ЗҮЙН БЭЛТГЭЛ МАШ ДУТУУ БАЙНАА ГЭЖ БИ МӨН ОЛОН ХЭЛСЭН ДЭЭ.ОЛИМП ДЭЛХИЙН АВАРГА ЭНЭ ТЭР ГЭЭД Л ЭСРЭГ ТАМИРЧНЫГ НЬ ДУУДААД ЭХЛЭХЭЭР ЦАРАЙ НЬ ХУВХАЙ ЦАЙГААД БАРАГ ӨМДӨНДӨӨ ТАВЬЧИХААД БАЙГА ШҮҮ.ЦЭНДБААТАРАА ДЭМЖИХГҮЙ ГЭР ХОРООЛЛЫН БАНХАРААР НЬ ДУУДСААРААН БАЙГААД НӨГӨӨ МАНГАР БАЦААН НЬ ДЭЛХИЙД НЭРТЭЙ МЭРЭГЖЛИЙН ТАМИРЧИН БОЛЖ ЦООРНО ГЭЭД ЯВСАН.ЭНЭ МАНГАРДУУ ДОНГИОДУУ БАЦААН ДЭВЖЭЭНИЙ ГОЛД ЭГЦ ДЭЭШЭЭ ХАРАН ХОЁР ГӨЛТГӨРӨӨРӨӨ ТААЗ ШИРТЭН ОЛОН УДАА ХЭВТЛЭЭ.УРАНЦЭЦЭГ НЬ БАС ОЧООД ЭСРЭГ ТАМИРЧНЫХАА АЛ РУУ ӨШИГЛӨЖ УНАГААГААД ЦООРНО ГЭЖ ЯВЧИХААД ӨӨРӨӨ ҮТРЭЭДҮҮЛЭЭД АЛЦАЙГААД ХЭВТЭЭД БАЙГААШТ