СПОРТ

Хүүхдийн спортын их наадам Баянхонгорт болж, 23 төрлөөр өрсөлдөнө

Хүүхдийн спортын зуны VII наадмыг Баянхонгор аймагт зургаадугаар сарын 19-29-ний өдрүүдэд зохион байгуулна.

Тэмцээнийг бөх, жүдо бөх, бокс, сагсан бөмбөг, сагсан бөмбөгийн 3x3, уран сайхны гимнастик, хөлбөмбөг, шатар, усан сэлэлт, крикет, буудлага, хүндийн өргөлт, волейбол, самбо бөх, уулын дугуй, ширээний теннис, байт харваа, гандбол, таеквондо, спорт бүжиг гэх 23 төрлөөр зохион явуулах юм.

Тэмцээнийг зохион байгуулах аймаг 14 заал танхим, талбайг хамруулан зохион байгуулахаар төлөвлөж байна. Одоогоор 7000 гаруй тамирчин өрсөлдөнө гэсэн судалгаа гарчээ. Тэмцээний бэлгэдлийг Монгол Улсын нэн ховор амьтан мазаалайгаар төлөөлүүлэх бол хүүхдийн спортын наадмын бэлгэ тэмдэг Галхүү түүнийг дагалдах юм.

Б.БАЯРТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button