СПОРТ
Ш.Энхийн-Одыг "Лэйкэрс" баг бэлтгэлдээ урихаар төлөвлөж байгаа юу

Шаравжамцын Энхийн-Од буюу Майк маргааш өглөө Юта Жааз багийн бэлтгэлд оролцоно. Түүнийг бэлтгэлийн өмнөх өдөр буюу өнөөдөр тус багийн зүгээс бүтэн MRI шинжилгээнд хамруулжээ. Энэ нь ахисан түвшинд судалгаагаа хийж байна гэсэн үг аж.
Юта Жаззд энэ жил драфтын хоёрдугаар тойргийн эрх байхгүй. Харин нэгдүгээр тойргийн гурван эрх байгаа. Хэрэв Майкийг үнэхээр тэд авахыг хүсэж байгаа бол нэгдүгээр тойргоос л авах боломж байгаа болж таарах нь.
Ингээд түүний нэр драфтад байршнаас хойш болж буй онцлох гэж хэлж болох үйл явдлын хураангуйг эх суравлжийн мэдээлснээр хүргэе. Тус мэдээлэлд,
- Түүнд Милуоки Бакс багаас хоёр дахь бэлтгэлд оролцох урилга иржээ
- Мөн үүнээс гадна дахиад 5-6 баг бэлтгэл хийх тухай яригдаж байна
- G лигийн бэлтгэлд хамрагдаад тэндээ сайн байж чадвал NBA Draft Combine-д уригдах боломжтой
- Хэд хоногийн өмнө Лэйкерс - Уорриорсын гурав дахь тоглолтыг Crypto.com Arena-д Лэйкерсийн урилгаар үзжээ. Лэйкерс Майкийг бэлтгэлдээ урих сонирхолтой байгаа гэнэ
- Мөн түүний агенттай нь маш олон сургуулиас холбогдож санал тавьж байгаа зэргийг онцолжээ.
Д.УЛСАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ЭНЭ ЗАЛУУД АВЬЯАС БАЙГАА ХЯТАДЫН ЛЕГИОНЕР ЯН МИ БОЛ ЦААШАА ХАМГИЙН ГОЛ НЬ САГСАН БӨМБӨГИЙН СУУРЬ НЬ ЗӨВ ТАВИГДСАН ХУРД ХҮЧ БОЛ БАЙГАА ШҮҮ.АТААРХУУ ӨӨРСДӨӨ ЮУ Ч ЧАДАХГҮЙ БАЙЖ ЭЛДВЭЭР ХУЦАЛДДАГ ҮХЭР МОНГОЛЧУУДЫГ РЕКЛАМДАЖ ДЭЛХИЙД ТАНИУЛЖ БАЙГАА ЭНЭ ЗАЛУУГАА БҮГДЭЭРЭЭ ДЭМЖИХ ХЭРЭГТЭЙ.БИ Л ҮХЭР МОНГОЛ ГЭСЭН ТЭНЭГ ЗАНГААСАА ТАТГАЛЗАХ ХЭРЭГТЭЙ.
Үхэрээ ямар амьтан гэдгийг мэдэхгүй нөхөр вэ?
Үхэр байнаа өглөө бэлчээртээ чиглүүлээд өгөөд л орой өөрсдөө хүрээд ирнэ. Зориг ихтэй тайван араншинтай ,мэдээж уурлуулб�##� дийлдэхгүй зөрүүд юм . Атаархаж ярьдаггүй мөөрөөд л амьдардаг амьтаншдээ юунд үхэр монгол гэж адлаж бдаг сүнс вэ?
Тоглолт муутай юм байна лээ чааваас