УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Э.Батшугар, Н.Учрал нар 151-р сургуульд Кэмбриджийн хөтөлбөр нэвтрүүллээ

Сонгинохайрхан дүүрэг, Зүүнсалаанд байрлах Нийслэлийн ерөнхий боловсролын 151-р лаборатори сургууль Улаанбаатар хот дахь олон улсын кэмбриджийн хөтөлбөртэй дөрөв дэх улсын сургууль боллоо.

УИХ-ын гишүүн Э.Батшугар, Н.Учрал нар нь Кэмбриджийн хөтөлбөрийн эрх олгодог Англи улс дахь “Cambridge Assessment international Education” байгууллагатай хамтран ажиллах санаачлагыг 2020 оны наймдугаар сараас хойш хөөцөлдөж амжилттай холбоо тогтоож хөтөлбөр авах үйл ажиллагааг эхлүүлсэн байна. Улмаар өнгөрсөн оны наймдугаар сараас  хоёр гишүүний 100 хувийн санхүүжилт, дэмжлэгээр багш нарыг чадавхжуулах шат шатны сургалтад тус сургуулийн багш нар хамрагджээ.

Сургалтад хамрагдсан багш нар олон улсын хөтөлбөрийн эрхийн төлөөх шалгалтаа амжилттай өгснөөр тус сургууль нь  2023 оны гуравдугаар сарын 22-нд бага, дунд ангийн кэмбриджийн хөтөлбөрийн эрхээ албан ёсоор хүлээн авсан байна. Ингэснээр Нийслэлийн ерөнхий боловсролын 151-р лаборатори сургууль нь 1-9-р ангид кэмбриджийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх эрхтэй болж байна.

Өнөөдрийн байдлаар 5-р ангиуддаа туршилтын хичээлүүдийг эхлүүлсэн бөгөөд ирэх жилээс 6-р ангиас эхлэн “Шинэ эрин”, “Шинэ эхлэл” сургуулиудтай адил албан ёсоор кэмбриджийн хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлнэ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
zochin
zochin
2023-05-09 17:59

Шударга ёс гэж байна уу. Асууд�##�д орж бса хүн захир�##� болж. Бурхан өршөөг

Зочин
Зочин
2023-05-09 18:23

Муусайн хурган коммунистууд

Зочин
Зочин
2023-05-09 19:47

СОНГУУЛЬ ХАЯАНД ИРЛЭЭ УЛС ТӨРЧИД ГЭЖ ӨӨРСДИЙГӨӨ БОДООД ТҮҮНДЭ:Э ИТГЭЧИХЭЭД ЯВАА ЭДГЭЭР ХҮМҮҮС ХӨӨРХИЙ. ЭНЭ СУУДАЛ АМИЙГ НЬ АВАХ ДӨХСӨНИЙГ УЧРАЛ МАРТААГҮЙ БАЙХ.БАТШУГАР ЯАХ ВЭ? ХОЙД ЭЦГИЙХЭЭ ХЯЗГААРГҮЙ ШУНАЛ ТАЧААЛЫН ЗОЛИОС БОЛЖ ЯВАА ЗОЛГҮЙ БАЦААН.ӨӨРИЙХӨӨ ХҮСЭЛ ЗОРИГООР БИШ ХОЙД ЭЦГИЙХЭЭ ДОХИО ЗАНГААГААР БОС ГӨЛӨГӨӨ СУУ ЛАЛАРАА ГЭХЭД ҮГ ДУУГҮЙ ДАГАДАГ ГАР.ЭНЭ ӨВГӨН ЧАДАРХАД ЭНЭ ШУГАР НЭЭГ ИХ УРТ АМЬСГАА АВНА ЭРХ ЧӨЛӨӨНИЙ НАР НЬ МАНДЛАА ГЭСЭН ҮГ ГЭХДЭЭ ОРОЙТСОН БОРОО БАЙНА МОНГОЛЧУУДАА ИРЭХ СОНГУУЛЬ БОЛ БИДНИЙ АМЬДРАЛЫГ ТАМ БОЛГОХ СОНГУУЛЬ БОДОЛТОЙ ӨГӨӨРЭЙ

Холбоотой мэдээ

Back to top button