Top StoriesНИЙГЭМСурвалжилга

“ЦЭЭБ” компани РЦНК-гийн хажуугийн ногоон байгууламжийг устгаж, барилга барихаар зэхэж байна

Баянзүрх дүүргийн 1-р хороонд байрлах РЦНК-гийн баруун талд байрлах 1300 метр квадрат бүхий шороон талбайд 16 давхар барилга барихаар газрыг нь хөнджээ. Тухайн газрыг цэцэрлэгт хүрээлэн болгох шийдвэрийг удаа дараа баталсан ч өнөөдрийг хүртэл 10-аад жилийн турш тохижилтын ажлыг хийгээгүй юм.

Тус газартай зэрэгцэн өнөөдрийн байдлаар зогсоолын асуудлыг шийдээгүй орон сууц барьж, хүүхдүүд РЦНК-гийн тоглоомын талбайд тоглодог. Товчоор бол тоглоомын талбай, зогсоол зэрэг энгийн асуудлуудыг шийдэлгүй барилга барьсаар. Энэхүү нийтлэлд дурдах багахан хэмжээний талбайг хашаалаад хэдийн гурван хаврыг элээсэн байна.

Тухайн хороонд хамаарах Роял Кастл, Голдэн Вилл 103, 104, 71А, 71Б, 67, 14, 18 дугаар байрны иргэд тус жижиг газарт 16 давхар барилга барихыг эсэргүүцэж буй. Шалтгаан нь олон ч иргэний амьдрах эрхийг зөрчихөөс гадна тус талбайд ургах олон өндөр моддыг устгах эрсдэлтэй, хүүхдүүдийн ногоон талбайг хулгайлж байна хэмээн үзэж байгаа юм.

Уг газрыг ногоон байгууламж бүхий цэцэрлэгт хүрээлэн болгох амлалтыг үе үеийн дарга нар өгч, иргэдийн саналыг олон жил авсан талаар оршин суугчид ярьцгааж байлаа.

-"Хотын дарга аа, барилга бариулахгүй гэсэн шүү дээ. Энэ жижиг талбайд барилга барих гэж буй асуудлыг шийдвэрлэж өгөөч"-

Барилга барина гэх эл талбайд оршин суугчид жагсаж, шаардлагатай гэвэл ээлжилж хононо гэдгээ дурдав. Рояал Кастлын оршин суугч н.Баяр "Энд барилгыг зориулалтын дагуу барих ямар ч зай талбай байхгүй. 40-50 жилийн турш ургасан моднууд энд бий. Бид үүнийг устгуулмааргүй байна. Ерөнхийлөгчийн нэг тэрбум мод төсөл хэрэгжиж байгаа биз дээ. Тариснаа устгах нь байж болох зүйл мөн үү. Компанийн зүгээс нэг модыг нь 485 мянган төгрөгөөр үнэлээд 4.85 сая төгрөгийг төлсөн байна.

Мөн барилга барих компанийн зүгээс бүх зөвшөөрлийг авч, газар эзэмшиж байгаа тул иргэдийн гомдлыг тоолгүй, орон сууц барина гэдгээ мэдэгдсэн. Бид жагсаж, эсэргүүцэж байхад хөөж байна. Энэ газрыг бидэнд өгөх аваас ногоон байгууламжаа өөрсдөө тохижуулаад хийнэ гэдгээ удаа дараа мэдэгдсэн. Иргэд хотоос нэг ч төгрөг гаргуулахгүйгээр өөрсдөө тохижуулна гэж байхад харин ч дэмжих хэрэгтэй шүү дээ" хэмээлээ.

Иргэн Т.Уянга "Засаг дарга энэ асуудалд анхаарахгүй, иргэдтэй уулзахгүй байна. Иргэдийн гомдол саналд хариу өгөхгүй байгаа. Бид шат шатны удирдах албан тушаалтнуудад хандсан. Хэн нь ч хариу тайлбар ирүүлээгүй. Амралтын өдөр Байгаль, орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ ирж уулзсан. Үүнд арга хэмжээ авна хэмээн хэлээд явсан. Гэтэл нэг хоногийн дараа ингээд газрыг нь хөндчихлөө" гэв.

Мөн иргэн Д.Төмөрбаатар "Энэ газарт өмнө нь Ардчилсан намын төв байр барина гэж байсан юм. Хардах эрхийнхээ хүрээнд гэж хэлэхэд анх энэ газрыг УИХ-ын гишүүн асан Д.Оюунхорол бусдад худалдаалсан хэмээн харж байгаа. Зээ маань бидэнтэй хамт тэмцэж байна. Учир нь түүнд тоглох талбай байхгүйгээс гадна сургуульдаа явахдаа эрсдэлтэй замаар явдаг. Хэрэв энд барилгын ажил эхэлбэл явган хүний замаар ч аюулгүй алхаж чадахгүй" гэв.

-Барилга барих компани нийслэлийн 1 тэрбум төгрөгийн тендерт оролцсон-

Уг газар дээр барилга барих компани нь "ЦЭЭБ" юм. Эцсийн өмчлөгчөөр нь Б.Батхүү гэх хүн бүртгэлтэй байдаг ажээ. 2007 онд байгуулсан уг компанийн хувь эзэмшигчээр П.Энхтайван, С.Төгс-Амгалан нар бүртгэлтэй байсан юм. П.Энхтайван нь ТУЗ-ийн дарга, С.Төгс-Амгалан нь Гүйцэтгэх захирлын албан тушаалыг хашдаг байна.

"ЦЭЭБ" компани нь 2019 онд барилга угсралт, 2022 оноос гадаад худалдаа болон төлбөр эсвэл гэрээний үндсэн дээр хийгдэх бөөний худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байна. Мөн 2020-2022 оны хооронд баар лоунж, 1-р зэрэглэлийн рестораны чиглэлээр үйл ажиллагаа явуулах эрхтэй байжээ.

Ташрамд дурдахад уг компани нь нийслэлийн нэг тэрбум төгрөгийн тендерт оролцсон байна. Тодруулбал, нийслэлийн Засаг даргны Тамгын газрын захиалсан нийслэлийн Нутгийн захиргааны байгууллагуудын асуудлыг шийдвэрлэх нэг тэрбум төгрөгийн төсөв бүхий тендерт оролцжээ.

Иргэд хардах эрхийнхээ хүрээнд газрын наймаа хийгээд удирдах албан тушаалтнуудтай тохирсон болохоор л уг газрын асуудал өнөөдрийг хүртэл үргэлжирсээр байгаа хэмээн таамаглаж байгаа юм.

-Барилга барих зөвшөөрлийг 2020 онд өгсөн-

Тус компанид барилга барих зөвшөөрлийг 2020 оны арваннэгдүгээр сард нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг болох Хот байгуулалт, хөгжлийн газраас олгожээ.

No description available.

Ингэхдээ 16 давхар бүхий хоёр блок барилга барих бөгөөд зоорийн давхартай барилга аж. Уг браилгыг худалдаа, нийтийн үйлчилгээ, төв, цогцолбор бүхий байгууламж барина хэмээн тооцоолсон байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
9 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Цээб-д
Цээб-д
5 сар 10, 2023 09:24

Наад хэдийнхээ ам руу нь хэдэн цаас чихээд дуугүй болгочих

Зочин
Зочин
5 сар 10, 2023 10:59

Журмаа баримтлагч ээ,

Zochin
Zochin
5 сар 10, 2023 12:22

Ystoi neg duurchisen uls ymdaa.tolgoin bur ergechihsen

Зочин
Зочин
5 сар 10, 2023 13:18

Ковидын үед зөвшөөрөл өгсөн байх жишээний. Ийм хулгайч улс л даа

Зочин
Зочин
5 сар 10, 2023 13:54

АЛАЛЦААЧЭЭ НЭГ НЬ АМЬД ҮЛДЭХ ЗАРЧМААР ҮЗЭЛЦЭЭЧ ЭНД БАРИЛГА БАРИВАЛ ҮНЭНДЭЭ БАЛРАНА ЭНЭ ХАВИЙХАН ИЙНХҮҮ ХОГ ДЭЭР ҮСЭРЧ ҮР ХҮҮХДҮҮД ХЭЦҮҮДНЭ ЯАНАА ЯАНА ТӨР ГЭЖ БАЙНА УУ? ЯАЦАН ЛАЛАРЫН ЮМ БОЛООД БАЙНАА ЦЭЭБ ГЭЖ ЭНЭ КОМПАНИ ДӨЛГӨӨН НУУРТ 3 АРВАН ЗУРГААН ДАВХАР БАРИЛГА БАРЬЖ БАЙГААШТ ЯАСАН ИХ ШУНАЛТАЙ ХУЛГАЙЧ НАР ГЭХЭЭРЭЭ ИЙМ БАЙДЫН ЯАНАА ЯАНАА

Зочин
Зочин
5 сар 10, 2023 15:36

ymar zawaan baliar ym bee, naad awilgalchidaas bolj ard irged hohirch bn, iim jijig zaind yaj barilga barih wee, arai denduu ymaa

Зочин
Зочин
5 сар 10, 2023 17:52

Barilga barih zuwshuurul olgood bgaa buh humiusiig n ATG.t ugch shalguulah heregtei, alban tushaal erh medlee mungu geed hartsan uruwdultei amitad bh ym, uiliin uree yaaj edelne dee.

Барилгын эзэн
Барилгын эзэн
5 сар 10, 2023 19:57

Өвөөг ганц хоолонд оруулаад, охинд нь ганц маруужин авч өгсөн чинь бөөн баяр. Гутлыг минь хүртэл үнсээд сүйд боллоо.

Зочин
Зочин
5 сар 10, 2023 21:48

Яаж ч бодсон ийм жижиг зайгүй газар яаж барилга барих гээд байдаг юм болоо. Хот цаашид яаж хөгжинө өө. Зогсоол муутай орчин байхгүй байхад л ингээд зүтгээд байдаг бүр дүүрцэн гарууд юм аа. Зөвшөөрөл өгсөн холбогдох хүмүүсийг нь бүгдийг нь ил болгоочээ. Тэрбум мод хөтөлбөр л гээд байхын мод устгах зөвшөөрөл мөнгөө төлсөн ч гэж байх шиг арай л юм аа. Алсыг харж том сэтгээч дээ арчаагүй новшнууд. Байр орон сууцны хажуугийн жижиг газар дээр л нээх их юм хийж гийгүүлэх гэж байгаа юм шиг чичрээд байхын. Бүр новшнууд юм ааа

Холбоотой мэдээ

Back to top button