СПОРТ
Боксын ДАШТ: Б.Мишээл өнөөдөр хүрэл медалийн төлөө тулалдана

Ташкентэд болж буй боксын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн зургаа дахь өдрөө үргэлжилж байна.
Тус тэмцээний 67 кг-ын жинд үндэсний шигшээ баг, “Аврагч” спорт хорооны тамирчин ОУХМ Баттөмөрийн Мишээлт Ташкентийн ДАШТ-ий рингэнд хоёр дахь тулаанаа Армены Гурген Мадоянтай хийж ялалт байгуулснаар шөвгийн наймд шалгарлаа.
Манай тамирчин өнөөдөр Туркменистаны Сапармырат Одаев, Венесуэлийн Кристианн Паласио нарын ялсантай хүрэл медалийн төлөө тоглоно.
Д.УЛСАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.