“Авто угаалгын газруудын саарал усны төхөөрөмж эвдэрч, цэвэр усаа ашиглаж эхэлсэн”

2018 оны гуравдугаар сарын 18-нд баталсан 73 дугаар тогтоолд автомашин угаалгын газруудыг саарал ус ашиглах талаар тодорхой зааж, чиглэл өгсөн ч хэрэгжихгүй хэвээр байна.
Энэ тухайд хамгийн сүүлд буюу гуравдугаар сарын 13-ны өдөр БОАЖЯ-ны сайд Б.Бат-Эрдэнэ “автомашин угаалгын газруудыг цэвэр ус ашиглахыг хориглоно” хэмээн өөрийн нүүр хуудсаараа дамжуулан мэдэгдсэн ч төдийлөн албажуулаагүй гэж хэлж болно.
Иймд зургаан жилийн өмнөөс хэрэгжиж эхэлсэн энэ шийдвэр хэрхэн хэрэгжиж байгаа талаар УСУГ-ын Хэрэглэгчдэд үйлчлэх албанаас тодрууллаа.
Тэрбээр, “2018 оны гуравдугаар сарын 18-нд баталсан 73 дугаар тогтоолд автомашин угаалгын газруудыг саарал ус ашиглахыг тодорхой зааж өгсөн хэдий ч өнгөрсөн хугацаанд хэрэгжээгүй байна. Тодруулбал, 34 авто угаалгын газар саарал усны төхөөрөмж суурилуулсан ч тоног төхөөрөмж нь эвдэрсний улмаас одоогоор уг төхөөрөмжийг ашиглахгүй байгаа.
Улаанбаатар хотод 421 автомашин угаалгын газар үйл ажиллагаа явуулж байгаагаас 21 ААНБ нь саарал усаа эргүүлэн ашиглаж байна.
Үүнд:
1. Shine робот авто угаалга
2. JP carsmn авто угаалга
3. Авто спа
4. City car wash
5. Grass auto car wash
6. Good car wash
7. Зорчигч тээврийн нэгдлийн 1-р баазын авто угаалга
8. Эхо эн эс ти эн ХХК
9. Сансар авто угаалга
10. Амгалан авто угаалга
11. TG авто угаалга
12. HT авто угаалга
13. Мазаалай авто угаалга
14. VLVT car wash
15. Good center
16. 89 car wash
17. Даймонд санаа ХХК
18. Wooden car wash
19. Бас-1
20. Форвард авто угаалга
21. Аму авто угаалга зэрэг угаалгын газар багтаж байна” гэлээ.
М.АГАР
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
34-үүл эвдэрнэ гэж юу бсийн �####� минээ