СПОРТ

ДАШТ: Б.Чинзориг өнөөдөр хүрэл медалийн төлөө Кубын боксчинтой тулалдана

Узбекистаны нийслэл Ташкентэд болж буй сонирхогчдын боксын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 63.5 кг-ын жинд үндэсний шигшээ баг, “Алдар” спорт хорооны тамирчин ОУХМ Баатарсүхийн Чинзориг гурав дахь ялалтаа авч, шөвгийн наймд шалгарсан билээ.

Тэрбээр 1/8 шигшээд Конго улсын Мбайя Мулумбияг 5:0-ээр мөн л илүүрхээд буй.

Тэгвэл Б.Чинзориг өнөөдөр буюу тавдугаар сарын 10-ны оройн 18 цаг 15 минутаас хүрэл медалийн төлөө тулалдах гэж байна. Түүний хувьд Кубын боксчинтой учраа таараад байгаа юм.

Д.УЛСАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Батбаяр
Батбаяр

Чинзориг боксчинд амжилт хүсьеэ. Олон жил тулалдаж буй шилдэг боксчин.. АМЖИЛТ...

Холбоотой мэдээ

Back to top button