СПОРТ
МУГТ М.Анхцэцэг Азийн аваргаас гурван хүрэл медаль хүртлээ

ДАШТ-ий алт, мөнгө, хүрэл медальт, МУГТ М.Анхцэцэг БНСУ-ын Жинжү хотод болж буй хүндийг өргөлтийн насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн 81 кг-ын жинд хүрэл медаль хүртлээ
Тодруулбал, түүний хувьд огцом өргөлтөөр 108, түлхэлттэй өргөлтөөр 135, нийлбэр дүнгээр 243 кг-ыг өргөснөөр гурван хүрэл медаль хүртэв.
Хоёр хоногийн өмнө хүндийг өргөлтийн шигшээ багийн тамирчин Г.Ануужин Азийн аваргаас алтан медаль хүртээд буй.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Азийн 3 хүрэл медал чинь ОЛИМПИЙН алтан медал болох болноо.Чи чадна шүү.