СПОРТ
Б.Мишээлт дэлхийн аваргын хүрэл медаль халаасалж, хагас шигшээд шалгарав

Б.Мишээлт өчигдөр орой шийдвэрлэх гэж хэлж болох чухал тулаанаа хийж, Ташкентийн рингенд хоёр дахь хүрэл медалийн болзлыг хангалаа.
Тодруулбал, “Ташкент-2023” сонирхогчдын боксын ДАШТ-ий 10 дахь өдөр манай улсаас 63.5 кг-ын жинд ОУХМ Б.Чинзориг хүрэл медалийн болзол хангасан бол 67 кг-ын жинд Азийн АШТ-ий хүрэл медальт, үндэсний шигшээ баг, “Аврагч” спорт хорооны тамирчин ОУХМ Б.Мишээлт хоёр дахь хүрэл медалийн болзлыг биелүүлэв.
Түүний хувьд 1/4 шигшээд Венесуэлийн Кристиан Паласиог буулган авснаар нөгөөдөр эзэн орны Асадхужа Муидинкужаевтай хагас шигшээ буюу медалийн өнгөө хувиргах тоглолтыг хийхээр боллоо. Тэрбээр ямартай ч дэлхийн медалийг халааслав.
Д.УЛСАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Амжилт хөөрхөн з�##�уу минь