УРЛАГЭнтертайнмент

Асуусанд баярлалаа: Т.Анхзул

Eguur.mn сайтын зүгээс уншигч, үзэгчдэдээ “Асуусанд баярлалаа” нэртэй видео контентыг долоо хоног бүрийн баасан гарагт тогтмол хүргэж буй. “Асуусанд баярлалаа” контентын дугаар бүрт салбартаа амжилттай ажиллаж буй эрхмийг урьж, оролцуулдаг. Контентын зочид редакцийн зүгээс бэлтгэсэн 150 гаруй хуйлсан асуултууд бүхий шилэн бортогоос өөрийн хүссэн 10 асуултыг сугалж, хариулдаг юм.

“Асуусанд баярлалаа” видео контентын энэ дугаагийн дугаарт УДЭТ-ын жүжигчин Т.Анхзул оролцлоо. УДЭТ-ын хамт олон энэ сарын 11-нээс У.Шекспирийн “Ромео, Жульетта” драмын жүжгийг шинэ бүрэлдэхүүнтэйгээр үзэгчдэд дахин хүргэж буй. Харин жүжигчин Т.Анхзул эл жүжгийн гол дүр буюу Жульеттад “хувирч” байгаа.

Т.Анхзул СУИС-ийг Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, УДЭТ-ын ерөнхий найруулагч Н.Наранбаатарын удирдлагад 2020 онд төгсжээ. Сургуулиа төгсмөгцөө УДЭТ-т дагалдан жүжигчнээр ажлын гараагаа эхэлж, өнгөрсөн оноос үндсэн уран бүтээлчээр ажиллаж буй. Тэрбээр “УДЭТ бол миний хүүхэд насны мөрөөдөл. Бага байхын л жүжиг үзэх дуртай байлаа. Хамгийн анх жүжиг үзэхэд театр үлгэрийн мэт, мөрөөдлийн газар шиг л санагдсан. Тэр үеэс энд ажиллах сан гэж мөрөөдсөн” гэсэн юм. Т.Анхзул У.Шекспирийн “Ромео, Жульетта”-гийн Жульетта, Жон Эдвард Маскерын “Мэлхий гүнж”-ийн Тиана гүнж зэрэг гол дүрд тоглосноос гадна УДЭТ-ын “Бүсгүйн зурвас”, “Миний аав супер баатар”, “Сычуанын сайн хүн”, “Тоглоомчид” зэрэг жүжгүүдийн туслах дүрд тоглоод буй.

Тэрбээр ямар асуултууд сугалж, тэдгээрт хэрхэн хариулахыг “Асуусанд баярлалаа” видео контентоос үзээрэй. Контентыг өнөөдөр буюу тавдугаар сарын 12-ны 12:00 цагаас Eguur News фэйсбүүк хуудсаас үзээрэй.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button