Бизнес мэдээ
И-Март сүлжээ дэлгүүрт "WeChat Pay"-р төлбөр төлдөг боллоо

Худалдаа Хөгжлийн банк болон Скай Хайпермаркет ХХК хамтран И-Март дэлгүүрт "WeChat Pay"-р төлбөр хүлээн авах үйлчилгээг нэвтрүүлж, санамж бичигт гарын үсэг зурлаа.
Ийнхүү Монгол улсад аялал жуулчлал болон бизнесийн зорилгоор зорчин ирж буй БНХАУ болон зүүн өмнөд Азийн иргэд И-Март дэлгүүрээр үйлчлүүлэхдээ "WeChatPay"-р төлбөр тооцоо, гүйлгээгээ хийдэг болж байна. Мөн цаашид "Emartmall.mn" болон И-Март аппликэйшн дээр нэвтрүүлэхээр ажиллаж байна.
- WeChatPay үйлчилгээ нь:
- Дэлхийд 1.2 тэрбум хэрэглэгчтэй олон улсын төлбөрийн систем
- Бэлэн мөнгө, карт ашиглахгүйгээр гар утсаа ашиглан гадаад төлбөр тооцоог түргэн шуурхай хийнэ
- Мерчант нь ПОС машин, гар утас, ухаалаг таблет, и-коммерс, кассын программ зэрэг төхөөрөмжүүдээс хүссэнээ сонгон холболт хийлгэнэ.
ХХБ-ны Мерчант байгууллагаар хамтарч, WeChat Pay-р төлбөр хүлээн авахыг хүсвэл ЭНД ДАРЖ мэдээлэл аваарай.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.