Нийгмийн

Танилц: 5, 9, 12-р ангийн улсын шалгалтын хуваарь гарлаа

2022-2023 оны хичээлийн жилийн улсын шалгалтын товыг Боловсролын Үнэлгээний Төвөөс танилцууллаа. 

Тав, ес, 12 дугаар ангийн болон МСҮТ-ийн сурагчид улсын шалгалтад хамрагдана.

Тухайлбал, тавдугаар ангийн сурагчдын улсын шалгалт тавдугаар сарын 29-нөөс эхлэх хуваарьтай байна. Тэд математик, монгол хэл, хүн ба байгаль хичээлээр мэдлэгээ шалгуулах бөгөөд нэг шалгалтын үргэлжлэх хугацаа 60 минут.

Харин МСҮТ, 12, 9 ангийн шалгалт зургаадугаар сарын 5-8-ны өдрүүдэд болж тэд монгол хэл, математик, гадаад хэл, сонгох шалгалт гэсэн дөрвөн хичээлээр шалгалт өгнө. Шалгалтын хугацаа 80 минут байна.

Б.БАЯРТ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Сурагч багачууддаа амжилт хүсье. Шалгалтуудаа маш сайн өгөөрэй.

Холбоотой мэдээ

Back to top button