Top StoriesТойм, анализ

Өвгөчүүд, бөхчүүдээ алгасаж, боловсролтой, төлөвшсөн хэсгээ жагсаалтаар ГИШҮҮН болгохыг намуудаас шаардацгаая

Эцэг хуульдаа УИХ-ын гишүүдийн тоог 152 эсвэл үүнээс арай багасгаж оруулах нь нэгэнт тодорхой болов. Бас нэг тодорхой зүйл нь, УИХ-ын гишүүдийн 50 хувийг тойргоос, 50 хувийг жагсаалтаар сонгоно. Тоймчилж хэлбэл, МАН 2019 онд давхар дээлтэй сайд нарын тоо ДӨРӨВ байхаар ҮХНӨ хийж, дараа нь 2022 онд үүнийг эвдэж дахин нэг өөрчлөөд, эдүгээ УИХ-ын гишүүдийн тоог нэмэхээр болов.

Эрх баригчдын гарт орсон эцэг хууль сүүлийн дөрвөн жилд ингэж гурван удаа хөндөгдөхдөө хөгжлийн тээг болоод буй институц хоорондын эрх ашгийг зааглаж, тогтолцооны шинжтэй өөрчлөлт хийгдэхэд чиглэсэнгүй. Эсрэгээрээ тэдний эрх хэмжээг өргөхөд чиглэж, давхар дээлтэй сайд нарын тоог өсгөх, УИХ-ын тоог нэмэхэд гол пойнт нь оршиж буй.

Одоо нэр төдий энэ санал асуулга, гишүүдийн нүүрээ улалзуулан байж, тойргийнхондоо танилцуулсан "нохойн баас" шиг өдрүүдийг шүүмжлээд, нэгэнт нэмэргүй юм. Тэд УИХ-ын гишүүдийн тоог нэмэх нь зогсохгүй үнэн болсон.

Тэгэхээр одоо олон нийтээрээ нэг л зүйлийг шударгаар шаардаж, тэр нь болохгүй бол талбайдаа гарч жагсаж, нэхэх хэрэгтэй байна. Тэр нь улс төрийн намууд жагсаалтаар сонгогдох эрэмбэдээ ЗӨВ ХҮМҮҮС оруулах. Үүнийг бүгд анхааралтай ажиглаж, санал болгож, өөрсдөө ч амбицтай байх цаг үе юм.


Эргэн санацгаая: 2012 онд улс төрийн намууд жагсаалтдаа хэн хэнийг багтааж байв

Жагсаалтыг 2012 оны сонгуулиар нэгхэн удаа хэрэглэсэн туршлага бидэнд бий.

Тэр үед АН системийн чанартай, Н.Энхбаярын нөлөө харьцангуй сайн учир МАХН сүр бараатай, Иргэний зориг намдаа С.Оюун, С.Дэмбэрэл нар анхаардаг байсан. Өөрөөр хэлбэл, МАХН-тай зэрэгцэх намууд тэр үед байсан гэсэн үг.

Одоо бол МАН-д тэр үеийнх шиг тийм хүчтэй өрсөлдөгчид байхгүй. Намын тамга тэмдэг хармаалсан хэдэн "галзуу" голдуу нөхөд, АН-ын сэргэх нь үү гэсэн хүлээлт, ХҮН намын эрх баригчдын үзэл санааг дагадаг хэдэн хүмүүс л байна.

Сайн зүйл нь, Улс төрийн намын тухай хууль 10 гаруй жилийн дараа үзэл санааны хувьд шинэчлэгдэж, цаг үеийн шаардлагадаа арай нийцэхээр боловсруулагдан, хэлэлцэгдэж байна. Уг төслийн сайн талуудыг жагсаалтад багтагсадтай хольж чадвал бас чиг эерэгшүүлж болмоор харагдана, ирээдүйд.

Наанадаж л улс төрийн намын шинэчилсэн төслөөр сонгуулиар 3 хувиас дээш санал авсан улс төрийн нам ирэх дөрвөн жилд нь гишүүдээ чадавхжуулах, үзэл санаагаа хоногшуулах чиглэлд тайлант ажлууд хийж, тодорхой санхүүжилт авна. Энэ нь 2028 он гэхэд зарим намууд дажгүй чадавхжих боломж харагдаж байгаа.

Одоо жагсаалт руугаа эргээд орцгооё. 2012 оны улс төрийн сонгуулиар, МАН С.Батболд, У.Хүрэлсүх, Д.Дэмбэрэл, Д.Лүндээжанцан, Ц.Нямдорж нарыг эхний тавт багтааж байсан бол АН Н.Алтанхуяг, З.Энхболд, Х.Тэмүүжин, Ч.Сайханбилэг, Д.Эрдэнэбат гэсэн эрэмбэ зарлаж байв. Харин МАХН Н.Энхбаяр, Ч.Улаан, О.Баасанхүү, З.Баянсэлэнгэ, Э.Батшугар нарыг эхний тавд нэрлэж, ИЗН-аас С.Оюун, С.Дэмбэрэл нар жагсаалтаар УИХ-ын гишүүн болж байв.

Дээрхээс үзэхэд, намууд ахмад гишүүдээ, дарга нараа, нөлөөтэй эрхмүүдээ жагсаалтад оруулсан нь харагдана. 2016 оны УИХ-ын сонгуулиар ХҮН-ынхан дөнгөж байгуулагдаад байхдаа жагсаалтын эрэмбээ 3-5 тэрбумд хүргэн "зарж" буй талаарх мэдээллээ өөрсдөө илчилж, улмаар З.Энхболд жагсаалтаар сонгуульдахыг ердөө сарын өмнө хуульд нь өөрчлөлт оруулаад хорьчихож байв.

Одоо олон нийт намуудаас юу шаардах ёстой бэ

МАН-ын сонгуулиар барих тактик нь, тэд Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн, С.Батболд, Б.Дэлгэрсайхан, Ж.Ганбаатар зэрэг ахмад, мөнгөтэй, нөлөөтэй гишүүдээ шуудхан аньчихаж чадахгүй. Мөнгийг нь бодсон ч тэр, суудал авчирдгийг нь тооцсон ч тэр. Намын хор нөлөөг нь бодоход ч одоо хамгийн аюултай хүмүүс энэ насныхан байгаа. Тиймээс тэдэнд тойрог өгөх нь тодорхой болсон.

АН тэргүүтэй бусад намдын хувьд дотоод удирдлагыг хэн гартаа авч, хуваарлилтыг ямар хэсэг нь базахаас ихээхэн шалтгаалахаар байна. Эмэгтэйчүүдийн квотоор жагсаалтад багтах нь тодорхой болсон учир УИХ-ын дарга С.Одонтуяа тойргоо бүр хаячихсан явж байх жишээтэй. Улс төрийн намууд эдүгээ жагсаалтад ч нэр дэвшилтэд ч эмэгтэй лидер, дүр төрхүүдийг ихээр сонирхож байна.

Харин залуусын тухайд, МАН жишээ нь Хөгжлийн банкны Н.Мандуул, О.Батнайрамдал тэргүүтнийг шуудхан жагсаалт руу оруулаад, ирэх жилүүдэд шинэ дүр төрхөөр нь дуугаргахаар бэлтгэж буй. АН хүний эрхийн дуу хоолой болдог залуус, чөлөөт эдийн засаг яригчдаараа гангарч болно. Ямар ч байсан өмнөх шигээ шуудхан өвгөчүүдээ намууд жагсаалт руу хийчихээргүй байна. Тэд айж бас ичих юм.

Олон нийт энэ бүхнийг анхааралтай ажиглаж байгаад, жагсаалтад ядаж л "Бөх бол төр юм" гээд ороод ирчхэж мэдэх нөхдүүдийг хүчтэй эсэргүүцэх хэрэгтэй. Мөн нийтээрээ сайн залуусыг санал болгох эрхээ эдлэхийг сануулж байна.

Нийгмийн дундаж түвшинд, ил гарч ирдэггүй боловсролтой, төлөвшчихсөн, улс төрд өөрсдийгөө битүүхэн бэлддэг өөр өөр салбарын өч төчнөөн залуу, идэр төлөөлөгчид байна. Асуудалд шинжлэх ухаанч, олон ургалч, сийрэг ханддаг төлөөллүүд өнөөдөр монголд чимээгүй ажиллаж, амьдарч байгаа. Тэдний ёс суртахуун эдүгээ цагийн улс төрчдөөс хавь илүү байгаа гэдгийг хэлэхэд ч илүүц юм. Тэд өөрсдийгөө ил гаргаж, сонгох сонгогдох эрхээ эдлэхийн төлөө бас дуугарах хэрэгтэй.

Т.Аюурсайхан 2016 оны УИХ-ын сонгуульд өрсөлдөх эрхээ өөрөө өөрийгөө намын зааланд дэвшүүлэн олж авч байв. Түүн шиг "Би энэ намаас дэвшмээр байна" гээд ил зарлаж, даргатай нь уулзаж, нөлөөллөө хийх эрх өнөөдөр хэн бүхэнд нээлттэй.

Жагсаалтаа одоо намууд, ялангуяа АН, МАН маш сайн дүрүүдээс бүрдүүлэхгүй л бол олон нийт шуудхан эсэргүүцлээ илэрхийлж, гудамд гарахаар байгаа. Ийм таатай цонх үеийг манай сэхээтэнлэг, төлөвшсөн, үзэл санаатай, чимээгүй хэсгүүд өөрсдөдөө сайнаар ашиглаасай. Олон нийт нь ийм хүмүүсийг сайтар дэмжээсэй гэж уриалж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ж. Мядагбадам

Утга зохиолын ажилтан, сэтгүүлч мэргэжилтэй. Eguur.mn сайтын үүсгэн байгуулагч, Ерөнхий эрхлэгч.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
19 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-05-15 08:30

Хэн байх нь яах вэ....ерөнхий сайдаар л эдийн засгийн боловсролтой мөнгөний бодлого ойлгодог хүн тавих ёстой. Одоогийн ацан мич шиг с�##�бадай тавьчихаад эргүүтэцгээгээд байв�##� Монгол мөд сэхэхгүй. Хамгийн гол нь ажлын байр бий болгох, нэмүү өртөг шингэсэн капит�##� үйлдвэрлэл хөгжүүлэх нь үндсэн ажил нь шдэ ХАМ аа

Шийдэх цаг болжээ !
Шийдэх цаг болжээ !
2023-05-15 09:45
Reply to  Зочин

ЕС бол Оюук байх хэрэгтэй ! Оюук байж л Нүүрсчдийг даран сөнөөж чадна, бусад нь хэн ч байсан л мөнгөнд нүдээ таглуулнаа ! Шийдсэн, буцлтгүй хүн одоо ганц Оюук л бна шүү дээ !Одоо монголчуудад сонголт хийх цаг ирээд бна. Нүлрсний хулгайг зогсоогоод шударга ёс тогтоох уу? Эсвэл Өмнөговийхон шиг нүүрсчдийн шавхрууг долоогоод, хоёр гараа өргөж амьдрах уу ?!

Иргэн
Иргэн
2023-05-15 09:05

Намаар яах юм бэ?. Хагарлын үүдийг нээгч ,хамаг хөрөнгийг хулгайлагч ,ёс суртахууны ёроолын цэг болсон намаар та юу хийх гээд байгаа иргэн бэ? Зүгээр л иргэнээрээ үлдчихэж болохгүй байна уу?!!!

Зочи
Зочи
2023-05-15 09:31

Ж ижиг намуудаас хэнийг ч бүү сонго г�##�зуу солитой хэдэн хүний нам нэртэй хошин шогийн хамтлаг ш дээ, хоёр гурван намаас л сонго монгол хөгжинө

Зочин
Зочин
2023-05-15 09:44

Үнэн2

Zochin
Zochin
2023-05-15 09:50

Гадаадын хөгжсөн улсуудад дандаа нилээд хижээл насны хүмүүс л улс төрд байх юм. Манайд з�##�уучууд гээд байнга "шинэчилсээр" байт�##� тогтсон бодлого, гарсан үр дүн ч �##�га. Нэг л өмнөхөө муучилж, хүн гоочлох, хүнийг насаар нь ялгаварлан гадуурхах сэтгэлгээтэй л боллоо.

Зочин
Зочин
2023-05-15 10:09

Засгийн газар дотроо ч ханг�##�тгүй маргаантай иргэд нь гаднаас нь бас хэцүүхэн хараад байдаг

Зочин
Зочин
2023-05-15 10:10

Өвөгчүүд хоцрогдсоноо ойлгоод зайгаа тавиад өгөх хэрэгтэй бахчүүд найраагаа хийгээд холхон бай тэгээд хулгайчуудаа шургуулж үл болно ингээд нэг сонгуульдаад үздээ нэмэргүйдээ

Зочин
Зочин
2023-05-15 11:39

Хүйсээр ялгах муухай, өвгөцүүлээс гадна эмгэцүүл гэж айхтар амьтад байна шүү, ботокстой шун�##� ихтэй эмээ нар бүүр ч аюултай

иргэн
иргэн
2023-05-15 13:41

төлөвшсөн хүмүүсийн нэрсийг хэлнэ үү ?

tumur
tumur
2023-05-15 14:01

ner durdigdsan 23 hunees 16 ni heregt shuud holbogdson hun baina geheer aimshig

Зочин
Зочин
2023-05-15 14:21

Хэн нь ч бай шударгаар өрсөлдөөд л гарч ир. Хөгшин з�##�уу ч хэн ч бай сонгогчидоор сонгогдоод гарч ирээд л суу

Эрдэнэбаяр
Эрдэнэбаяр
2023-05-16 08:38

Гишүүдийн тоо нь нэмэгдэхэд хулгайч авилгач нар нэмэгдэж улс орны хөгжил зогсоно. Харин гишүүд цөөхөн жинхэнэ эх оронч, чадварлаг хүмүүс байх естой

Зочин
Зочин
2023-05-16 09:39

Uhen uhtelee zasag turd shurgalj uye udmaaraa idej uuj bgaa uvguchuulee halj shinechleh heregtei bas urlag sportin heden uhaan muutnuudaas salah heregtei

Даш
Даш
2023-05-16 11:03

ЖАГСААЛТ ГЭДЭГ ЗҮЙЛИЙГ ОГТ ЯРИХГҮЙ ШҮҮ

Зочин
Зочин
2023-05-16 11:26

Нэр нүүрээ барсан АН-аас өрсөлдөгч бараг гарахгүй, ХҮН-ээс хуруу дарам хүн гарах магадл�##�атай учраас МАН гишүүдийн тоогоо нэмж 95%-аас дээш сууд�##�тай болох гэж улайран зүтгэж байна. Ард түмнээс гишүүдээр дамжуулаад сан�##� авсан,тэг гэж байна гээд шууд хүчиндээд хууль батлагдах нь бараг тодорхой боллоо. АН-аас жагса�##�таар Эба, Баттулга, Баярцогт, Сайханбэлэг, Энхболд, БатҮүл, Эрдэнэ ... гээд 76 "танигдсан" этгээд орж ирнэ. Тэдний нэрийг хараа АН-ыг дугулахгүй. Тэдний оронд МАН-аас Энхбаяр, Улаан, Сү гэх мэт орж ирсэн ч дугуйлаад тавьчихна. Тэгэхээр ихэнх нь МАН-аас гэдэг нь тодорхой байна. Нэрсээрээ сан�##� авах хүмүүсийн хувьд бол өмнөх сонгууль шиг пийшин Ганбат маягийн ер бишийн хэдэн этгээд АН болон бусад жижиг намаас гарч магадгүй. Гэхдээ ихэнх нь МАН-аас гарна. Тэгэхлээр ирэх жмлийн ссонгуулиар МАН 140 хүртэл сууд�##�тай боло магадл�##� тун өндөр байна. Харж л байгаарай. Үнэндээ МАН-ын нэр хүнд, рейтинг ч ойрын үед ийм хэмжээнд байна.

Зочин
Зочин
2023-05-16 16:21

ХҮН дажгүй. Бусад жижиг намуудад энэ гэчих хүн байхгүй дээ

hghi
hghi
2023-05-16 21:58

шшшшш

Зочин
Зочин
2023-05-17 10:58

Шударгаар сонгуульд орвол парламентын босго хэзээ ч давахгүй жижиг намуудыг гишүүдийн тоог нэмэх, холимог тогтолцоо гэж баахан луйварчдыг жагса�##�таар оруулах замаар хамгийн хогийн тогтолцоо руу явуулж байна. 152 гишүүн сонгогдхоор л бүх булхай луйвар арилчихгүй. Харин ч луйварчид, гоё дээрээ тавьсан, хумсаа нуусан муурнуудын тоо нэмэгдэнэ. Хүмүүсийн сэтгэхүй өөрчлөгдөөгүй байхад ҮХНӨ улам хямр�##� руу хөтөлнө

Холбоотой мэдээ

Back to top button