Дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртэж, 346 саяар шагнуулсан Б.Чинзориг гэж хэн бэ

"Алдар" спорт хорооны тамирчин, Дэлхийн аваргын мөнгөн медальт, ОУХМ Баатарсүхийн Чинзориг. Түүний хувьд одоогоос 18 жилийн өмнө энэ их спортод анхлан хөл тавьж, сонирхон хичээллэх болжээ.
Энэ 18 жилийн хугацаанд Б.Чинзориг улсдаа найман удаа, Армийн дэлхийн аваргад нэг удаа, Азийн аваргад нэг удаа тус тус түрүүлээд байна. Мөн Азийн наадмаас мөнгө, азийн аваргаас мөнгө, хүрэл медаль хүртсэн зэрэг амжилтуудыг үзүүлээд байсан юм. Гагцхүү түүнд олимп, дэлхийн медаль л үлдээд байв.

Тэгвэл ОУХМ Б.Чинзориг Узбекистаны нийслэл Ташкент хотноо 14 хоногийн турш үргэлжилсэн боксын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 63.5 кг-ын жинд тулалдаж, мөнгөн медаль хүртсэнээр ийн амжилтаа ахиулж дэлхийд данстай тамирчин гэдгээ батлан харуулав. Ингэснээр түүний хувь ДАШТ-ээс мөнгөн медаль хүртсэн Монголын зургаа дахь боксчин болж байна. Тодруулбал, түүнээс өмнө Р.Отгонбаяр, Т.Үйтүмэн, Э.Бадар-Ууган, Н.Төгсцогт, Л.Алтанцэцэг нар дэлхийн аваргын тэмцээнд үзүүрлэж байжээ.

Тэрбээр дэлхийн аваргын тэмцээнд зургаа дахь удаагаа эх орноо төлөөлөн оролцож байгаа бөгөөд энэ удаа хоёрдугаар байрт шалгарснаар 100,000 ам.долларын эзэн болж буй юм.
Анх сагсанбөмбөгийн спортыг сонгон хичээллэж байсан энэ залуу Б.Гансүх найзынхаа боксын бэлтгэлийг очиж сонирхсоноор бодлоо өөрчилж байсан гэдэг.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
nice
Амжилт,улам хичээгээрэй
Дүүдээ баяр хүргэе!
доллар юм уу??
⁹тэнэг юмуу сая төг гэж бичээд байхад
Сайн бна дүү минь нэгч гэсэн монгол з�##�уу зовхи өөдөө явах нь ээ ихэнх нь өрөнд дарлуулж бгааг нуух юуун
Баяр хүргэе.Бахарх�##�тай.
Баяр хүргэе