Нийгмийн

"Улаан шугам" татаж хүүхдийн сурах эрх хязгаарлахыг хориглоно

ЕБС-ийн захирлууд хүсэлт гаргасан сурагч бүрийг үргэлжлүүлэн суралцуулах үүрэгтэй.

Боловсрол, соёл, шинжлэх, спортын сайдын “Элсэлтийн тухай” 2020 оны А/201 тоот тушаалын 1-р заалтаар Ерөнхий боловсролын сургуулийн IX ангийг тухайн жил өдрөөр төгссөн сурагчдыг X ангид элсүүлэх тоонд хязгаарлалт тогтоохгүйгээр хүсэлт гаргасан суралцагчийг үргэлжлүүлэн суралцуулж байхыг сургуулийн захирлуудад үүрэг болгосон байдаг.

Энэ тушаал өнөөдөр ч хүчин төгөлдөр үйлчилж байгаа бөгөөд "Улаан шугам" татах зэргээр хүүхдүүдийн сурах эрхийг хязгаарлахыг хориглоно.

Б.БАЯРТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-05-15 13:05

бүр сурч чадахгүйг нь тэгвэл улираах эрхийг нь өгөх хэрэгтэй

Холбоотой мэдээ

Back to top button