Нийгмийн

Төрийн банкнаас хүнсний болон ХАА-н хөнгөлөлттэй зээлийг аваарай

Хүнсний сүлжээний бүх үе шатанд аюулгүй байдлыг хангах, хүнсний гол нэрийн бүтээгдэхүүн, үйлдвэрлэл, түүхий эдийн дотоодын нөөц ашиглалтыг нэмэгдүүлэх, импортын хамаарлыг бууруулах, цаашид хүнс экспортлогч орон болох зорилтын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөн улс орон даяар өрнөж байгаа билээ. 

Дундаж давхаргыг дэмжигч Төрийн банк нийгмийн хариуцлагын хүрээнд, Монгол Улсын иргэдийн эрүүл хүнс, эрүүл ирээдүйг хамтдаа бүтээлцэж, “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөнийг дэмжин хүнсний болон хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих хөнгөлөлттэй хүүтэй зээлийг олгож эхлээд байна. Төрийн банк тавдугаар сарын 15-ны байдлаар Улаанбаатар хот болон орон нутагт нийт 57 харилцагчид 1,2 тэрбум төгрөгийн зээлийг олгоод байгаа бол 159 харилцагчийн 11,9 тэрбум төгрөгийн зээлийг олгохоор судалж байгаа аж.

Харилцагч танд Хүнсний болон Хөдөө аж ахуйн эргэлтийн хөрөнгө, хөрөнгө оруулалтын зээл хэрэгтэй бол Монгол улсын өнцөг булан бүрт байрлах Төрийн банкны өөрт ойр салбартаа хандан зээлээ судлуулах боломжтой юм.

Дэлгэрэнгүй мэдээллийг: 1800-1881-с аваарай

Төрийн банк - Дундаж давхаргыг дэмжигч, Үндэсний банк

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button