Волейбол: Эрэгтэй шигшээ баг Тайландыг хожиж, клубуудын Азийн аваргын эхний ялалтаа авлаа

Клубуудын Азийн аварга шалгаруулах тэмцээнийг энэ сарын 14-ний өдрөөс 21-ний өдрийн хооронд Бахреины Риффа хотод зохион байгуулж буй.
Энэхүү тэмцээнд Монгол Улсын Үндэсний шигшээ баг эх орноо төлөөлөн “Баянхонгор Кроунд Гео” нэрээр оролцож байна. Тэмцээнд Бахрейн, Иран, Япон, Казакстан, Катар, Тайланд, Ирак, Афганистан, Хятад, Хонгконг, БНСУ, Австрали, Индонез, Монгол, Кувеит, Йемен зэрэг нийт 16 улсын клубууд өрсөлдөж байгаа юм.
Манай баг тэмцээний С хэсэгт Япон, Тайланд, Иемений багуудтай учраа таарсан бөгөөд өнөөдөр хэсгийн сүүлийн тоглолтоо Тайландын багтай хийж 3:0-ээр ялалт байгууллаа. Тэд Иемений багтай таван ээлжийн тоглолт гаргаж 3:2-оор ялагдсан бол, Японы багтай дөрвөн ээлжийн тоглолт гаргаж 3:1-ээр хожигдол хүлээгээд байсан билээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.