УРЛАГ
"Тэнгэр аялгуу" хамтлаг олон улсын хөгжимчдийн уралдаанаас гранпри шагнал хүртлээ

Монголын үндэсний язгуур урлагийн "Тэнгэр аялгуу" хамтлаг Япон улсын Осака хотод зохион байгуулсан олон улсын цөөхүүл хөгжимчдийн уралдаанаас гранпри шагнал хүртлээ. Энэхүү уралдаанд дэлхийн 30 гаруй орны 89 хамтлаг оролцсон юм.
"Тэнгэр aялгуу" хамтлаг cүүлийн гурван шатны шалгаруултад АНУ, Франц, Герман, Австри, Англи, Швейцарь, Япон, ОХУ, Молдав, Нидерланд зэрэг орны шилдэг 12 хамтлагтай өрсөлдсөн байна. Мөн уралдааны “Menuhin Gold Prize”, "The “Folkloric Music Special Award”, “Online audience Award” шагналуудыг хүртэж, 2025 онд Япон улсад аялан тоглох эрхийн эзэн болжээ.
Д.УЛСАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.