Капитрон банк ТОП-100 аж ахуйн нэгжээр долоон жил дараалан шалгарлаа

Капитрон банк 2022 оны ТОП-100 аж ахуйн нэгжийн 52 дугаар байрт шалгарлаа. Ингэснээр тус банк Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ-аас жил бүр шалгаруулдаг ТОП-100 аж ахуйн нэгжид долоон жил дараалан шалгарч байна.
Капитрон нь Монгол Улсын банк санхүүгийн салбарт 22 дахь жилдээ тогтвортой үйл ажиллагаа явуулж буй 100 хувийн үндэсний хөрөнгө оруулалттай арилжааны банк бөгөөд тус банкны санхүүгийн үзүүлэлт жилээс жилд хурдацтай өсөж, банкны системд эзлэх байр сууриа тэлсээр байна. Өнгөрсөн онд нийт актив 1.97 их наяд төгрөгт хүрсэн амжилттай байсны сацуу Монголбанкнаас тогтоосон зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг бүрэн ханган, ажиллаж байгаа юм.

Тус банкны хэрэгжүүлж буй ажлыг үнэлж, Олон улсын банк санхүүгийн салбарын нэр хүндийг тодорхойлогч “Global Banking & Finance Review” сэтгүүлээс “Жижиг, дунд бизнесийг дэмжигч 2017, 2018 оны Монгол Улсын шилдэг банкаар өргөмжилсөн бол олон улсын үнэлгээний Moody`s агентлагаар өөрийн зээлжих зэрэглэлийн үнэлгээгээ тогтоолгон, “В” буюу тогтвортой гэсэн үнэлгээг 3 жил дараалан авчээ.
Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хот, Дархан-Уул, Сэлэнгэ, Орхон, Дорноговь, Өмнөговь, Баян-Өлгий, Замын-Үүд, Ховд зэрэг эдийн засаг, нийгэм хөгжлийн ач холбогдол бүхий аймгуудад байрших 45 салбар нэгж, 500 орчим мэргэшсэн боловсон хүчнээрээ дамжуулан арилжааны банкны бүх төрлийн бүтээгдэхүүн, үйлчилгээг харилцагчдад хүргэн, ажиллаж байгаа аж.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Банк шилдэг аж ахуйн нэгж болно гэдэг нь мөнгө уга�##�тын ажлыг гаргуун сайн хийсэн гэсэн үг шүү дээ.