Бизнес мэдээ

О.Орхон: ТОП-100 аж ахуйн нэгжийн 94 нь манай үнэнч харилцагчид

Худалдаа хөгжлийн банк IPO-оо өнөөдөр олон нийтэд гаргасан билээ. Тэгвэл энэ үеэрээ гүйцэтгэх захирал болон тэргүүн орлогчийн тавьсан илтгэлээс онцлох хэсгүүдийг тоймлон хүргэе.

Гүйцэтгэх захирал О.Орхон:

  • ТОП-100 аж ахуйн нэгжийн 94 нь манай олон жилийн хамтын ажиллагаатай, үнэнч харилцагч байгууллагууд
  • ХХБ Монгол Улсын макро эдийн засгийн чухал тусгал
  • Олон улсын банк, санхүүгийн байгууллагуудаас төсөл, хөтөлбөр тус бүрдээ 250 сая ам.доллар хүртэлх хамтын санхүүжилтийг татна
  • Монгол Улсын нийт гадаад баталгааны 27 хувийг, импортын аккредитивын 26 хувийг дангаар бүрдүүлж байна
  • Олон улсад дахин бонд босгож, гадаад эх үүсвэрийг нэмэгдүүлнэ
  • 2022 онд манай 494 жижиг, дунд бизнесийн байгууллага том аж ахуйн нэгж болж өсөн дэвжлээ
  • Жижиг, дунд бизнес болон иргэдийн зах зээлээ тэлэх маш том орон зай бий хэмээв.

Гүйцэтгэх захирлын Тэргүүн орлогч О.Банзрагч:

  • Гаднын мэргэшсэн удирдлагуудаар менежментийн багаа шинэчлэлээ
  • Дэлхийд тэргүүлэгч систем TEMENOS-г нэвтрүүлснээр жил бүрийн орлогын өсөлт 10-40 хувь байна
  • Дэлхийд тэргүүлэгч GENESYS цогц программ хангамжийг нэвтрүүлж нэгэн зэрэг 75 дуудлага хүлээж авдаг боллоо
  • Хиймэл оюун ухаанд суурилсан NEXT BEST OFFER болон CCP SYSTEM нэвтрүүлэв. Ингэснээр харилцагчийнхаа хэрэгцээнд тохирсон бүтээгдэхүүн үйлчилгээг санал болгож, хүний оролцоогүйгээр асуудлыг илрүүлдэг боллоо
  • Жижиг, дунд бизнес болон иргэдийн зах зээлээ тэлэх ИХ ӨСӨЛТИЙН гараанд бид бэлэн
  • 2023-2027 онд нийт активын хэмжээ жилд дунджаар 17 хувиар өснө гэж таамаглаж байна
  • Банкны цэвэр ашиг ирэх таван жилийн хугацаанд дунджаар 24 хувиар өсөх хүлээлттэй байна гэлээ.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button