Нийгмийн

Хоёр талын уулзалтаар хамтын ажиллагааны талаар санал солилцлоо

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн ивээл дор зохион байгуулж байгаа "Гамшгийн эрсдэлийг бууруулах Сендайн хүрээ баримт бичгийн дунд хугацааны хэрэгжилтийг үнэлэх дээд түвшний уулзалт" АНУ-ын Нью-Йорк хотноо болсон.

Энэ үеэр Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян болон НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Гамшгийн эрсдэлийг бууруулах асуудал эрхлэх тусгай төлөөлөгч, хатагтай Мами Мизүторитой хоёр талт уулзалт хийлээ.

Уулзалтаар бүс нутгийн хамтын ажиллагаа, санхүүжилт, хөрөнгө оруулалт, НҮБ-ын Хүмүүнлэгийн тусламжийн төвийг Монгол Улсад байгуулах боломж болон Онцгой байдлын байгууллага НҮБ-ын Кадри аргачлалын багаар гамшгаас хамгаалах бэлтгэл, бэлэн байдлын чадавхаа үнэлүүлэх боломжийг эрэлхийлж байгаа талаар санал солилцлоо.

Кадри аргачлалын үнэлгээнд хамрагдснаар Монгол Улс гамшгаас урьдчилан сэргийлэх, гамшгийн эрсдэлийг бууруулах, сэргээн босгох ажлын бэлтгэл бэлэн байдлыг сайжруулах том түлхэц болох юм.

Эх сурвалж: НИТХ-ын ХМТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button