Танд хэрэгтэй

Малын даатгал: Хорогдлын хувь тогтоосон үзүүлэлтэд хүрэхгүй бол нөхөн төлбөр олгохгүй

Зүүн аймгууд руу орсон цас ихээхэн хэмжээний хохирол учруулав. Ихээхэн гэсний учир нь лавсаж орсон их цасанд дарагдсан, шуурганд уруудсан зэрэг шалтгаанаар өнөөг хүртэл хорогдсон малын тоо эцэслэн гараагүй байгаа юм. Ийм тохиолдолд даатгалтай малчин нөхөн төлбөр авах боломжтой эсэх талаарх мэдээллийг хүргэж байна.

“Малын индексжүүлсэн даатгал”-д даатгуулагчид учирсан бодит хохиролд бус сум орон нутгийн хэмжээнд гарсан хорогдолд үндэслэн нөхөн төлбөр олгодог байна. Тухайн эрсдэлийн түвшинг  Засгийн газраас сум бүрээр бага, дунд, дээд гэсэн гурван босгоор тогтоодог. Хэрэв нэгдүгээр босго үзүүлэлтээс давсан бол даатгалын тохиолдол бий болсон гэж үзэх юм байна.

Тодруулбал, нэгдүгээр босго үзүүлэлтийг зургаа, роёрдугаар босго үзүүлэлтийг 30 хүртэлх, гуравдугаар босго үзүүлэлтийг 30-аас дээш хувиар тооцож нөхөн олговрыг өгдөг байна.

Мөн малчдын малаа үнэлэх үнэлэмжээс хамааран нөхөн олговрын дүн өөр өөр байх бөгөөд малын хорогдлын тоог хагас жилийн мал тооллогын дүнг үндэслэн статистикийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага гаргадаг юм байна.

Харин даатгалын нөхөн төлбөрт гоц халдварт өвчний улмаас устгасан малын хорогдол хамаарахгүй аж.

О.ОНОН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button