НИЙГЭМНийгэм мэдээ

Иргэн: Эгч минь СЭМҮТ-ийн хяналтад байдаг. БНХАУ-аас эрэн хайхад улсаас нэг ч төгрөг аваагүй

Цагдаагийн байгууллагад 2023 оны гуравдугаар сарын 5-ны өдөр иргэн “Т”-ээс “Миний дүү 51 настай Т /эм/ нь оршин суух газраасаа сураггүй алга болсон” гэх гомдол, мэдээлэл гаргаж Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс эрэн сурвалжлах ажиллагааг зохион байгуулсан байна.

Эрэн сурвалжлах ажиллагааны явцад иргэн “Т” нь Монгол Улсын хилээр БНХАУ-ын нутаг дэвсгэрт зорчсон нөхцөл байдал тогтоогджээ.

Улмаар Эрүүгийн цагдаагийн албанаас Дорноговь аймгийн цагдаагийн газар, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Эрээн хот хооронд 2013 онд байгуулсан "Харилцан ойлголцлын санамж бичиг", мөн Монгол Улсын ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн алба, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотын Нийгмийг Аюулаас Хамгаалах Тэнхим хооронд 2017 онд "Гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр байгуулсан санамж бичиг"-үүдийн хүрээнд Гадаад харилцааны яамны Kонсулын газар, ЦЕГ-ын Интерполын Үндэсний Төв Товчооний Ажлын Албатай хамтран мэдээ, мэдээлэл солилцоо хамтран ажиллаж эрэн сурвалжилж байсан иргэнийг Бээжин хотоос олж тогтоон эх оронд нь авчрах ажиллагааг зохион байгуулж, ар гэрт нь хүлээлгэн өгсөн ажээ.

Тэгвэл уг хэргийн талаар 51 настай иргэн "Т"-гийн дүүгээс тодруулсан юм. Тэрбээр "Бид эгчийгээ Монголд 20 орчим хоногийн турш хайсан. Дараа нь Хил хамгалаах ерөнхий газарт цагдаагийн байгууллагаар хүсэлт гаргуулснаар БНХАУ-д байгааг мэдсэн. Эгчийгээ сураггүй болсноос хойш нийт 40 орчим хоногийн дараа олсон. Түүнийг Бээжингийн нисэх онгоцны буудлаас эсэн мэнд олсондоо баяртай байна. Эгчийгээ эрэн хайхад бид улсаас нэг ч төгрөг гаргуулаагүй. Өөрсдөө замын зардал, унаа, буудал, хоолны төлбөрөө төлсөн. Бид түүнийг хайж байх хугацаанд эгч маань гудамжинд гадаа хонож өдрийг аргацаасан юм билээ.

Тэр сэтгэцийн өвчтэй. Шизофрени өвчинтэй хэмээн оношлогдсон тул СЭМҮТ-ийн хяналтад байдаг. Одоо эмнэлэгт хэвтэж байгаа. Олон нийтийн бичсэн сөрөг сэтгэгдлүүдийг уншаад ойлгож чадна. Хүмүүс таагүй сэтгэгдэл их бичсэн байна. Тэр энэ бүгдийг уншаад сэтгэл зүйн хямралд орох вий гэж болгоомжилж байгаа. Мөн асаргаа шаардлагатайгаас гадна хүн дагалдаж явах хэрэгтэй байдгийг дурдъя. Түүнийг хилээр танихгүй хүмүүс авч гарсан тул холбогдох байгууллагууд шалгаж байгаа. Гэсэн ч хэрэгт холбогдсон гэх этгээд олдохгүй бол энэ хэргийг хаах байх" хэмээх тайлбарыг өгсөн юм.

А.ДАВАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
10 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ
Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ
2023-05-23 09:39

Ажилгаагүй �########�ууд ямар их гай төвөг тарьдаг юм бэ бөөн зард�##� гаргаад. Хөгшин байж �########�даад явахдаа хамаатандаа хэлэх нь яадаг юм

Zochin
Zochin
2023-05-23 09:54

hugshin ntr n chamd yamar hamaataim be.hun emchilgee ntrd yavsan bj bolno shdee.ar geriinhniihee sanaag zovoohgui geed shinjilgee ntr ugsun bj bolno shuu dee.

Зочин
Зочин
2023-05-23 09:39

бөөн ажил тэнэгүүд

Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ
Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ
2023-05-23 09:40

Хөгшин яашка ичмээр юм бэ

Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ
Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ
2023-05-23 19:45

Иим юмнуудаа сайн харж байх нь яадаг юм та нарын үүрэг шүүдээ

Зочин
Зочин
2023-05-23 22:15

Tiim ymtai ym bol hytad yagaad garaad ywjdag ym denduu uhaantai ym bishuu harinj

Зочин
Зочин
2023-05-24 20:13
Reply to  Зочин

Хүнийг тэгж хэлж болохгүй. Шизофрен маш хүнд өвчин. Дайсандаа ч хүсэх юм биш.

Зөнч
Зөнч
2023-05-23 23:34

Наанаас чинь огт өөр л юм ханхлаад байна даа,тагнуул суд�##�ж буй биз

Зочин
Зочин
2023-05-24 07:37

Хааж болохгүй хэрэг гэж байдаг бол наадөх чинь байна даа!!!!

Зочин
Зочин
2023-05-24 23:38

Бие муутай настай эгчийгээ зард�##� гаргаж хөйлгаж олж авдаг сайн л хамаатнууд бна.

Холбоотой мэдээ

Back to top button