ЭДИЙН ЗАСАГЭдийн засгийн мэдээ
"TMK Energy" туршилтын хөтөлбөр дэх сүүлийн цооногийн өрөмдлөгөө эхлүүлжээ

Австралийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй "TMK Energy" компани "Гурвантэс XXXV" төслийнхөө туршилтын цооног өрөмдөх хөтөлбөрийн сүүлийн өрөмдлөгөө эхлүүлсэн байна. Тодруулбал, сүүлийн буюу гурав дахь цооногийг өрөмдөж эхэлжээ.
Өмнөх хоёр өрөмдсөн цооногоо үйлдвэрлэлийн байгууламжтай холбохоор хоолой суурилуулахад бэлэн болсон гэдгийг тус компанийн зүгээс мэдээлсэн юм. Түүнчлэн уг ажлыг ирэх сард хийх товтой байгаа ажээ.

Энэ удаагийн өрөмдлөг хийж буй гурав дахь цооног нь "Гурвантэс XXXV" төслийн Нарийн сухайт бүсийн туршилтын гурван цооногийн сүүлийнх гэдгийг албаны эх сурвалж дурдсан байна. "Lucky Fox 3" цооног нь өмнөх цооногоосоо баруун урд зүгт 175 метрийн зайд байрладаг ажээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.