Улс төрийн мэдээ

Өнөөдрөөс эхлэх төрийн албаны шалгалтад 1587 хүн бүртгүүлжээ

Хоёрдугаар улирлын төрийн албаны шалгалт өнөөдөр буюу тавдугаар сарын 24-нөөс эхэлж байна. Уг шалгалтад нийт 1587 хүн бүртгүүлжээ. Гурван өдөр үргэлжлэх ерөнхий шалгалтыг  өдөрт 4 ээлжээр, нэг удаад 133 иргэн шалгалт өгөх байдлаар зохион байгуулж байна.  

Төрийн албаны тухай хуульд нэмэлт өөрчлөлт орсноор, төрийн албаны ерөнхий шалгалтыг улиралд нэгээс доошгүй удаа зохион байгуулдаг болсон. Энэ дагуу, 2023 оны хэмжээнд дөрвөн удаа шалгалт авахаар болоод байгаа юм.

Шалгалт өгөхөөр бүртгэлд хамрагдсан иргэд https://exam.csc.gov.mn/ линкээр орж хуваарьтай танилцах боломжтой.

Төрийн албаны шалгалтыг энэ сарын 24-26-ны өдрүүдэд Нийслэлийн нутгийн захиргааны Яармаг дахь цогцолборт зохион байгуулах бэлтгэл ажлыг Төрийн албаны зөвлөлийн нийслэлийн салбар комисс эхлүүлжээ.

Яармаг дахь Нийслэлийн нутгийн захиргааны цогцолборт эхэлсэн шалгалтын эхэнд Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзориг “Төрийн албаны үйл ажиллагааны чанар, төрийн албанд ажиллагсдын үр дүн сургалтын байгууллагын чанараас шууд хамаардаг. Өмнөх жилүүдийн судалгааны дүнгээс харахад АШУҮИС, МУИС, Санхүү эдийн засгийн их сургуулийн төгсөгчид шалгалтад 51 хувьтай тэнцэж байсан. Цаашид ЕБС-ийн төгсөгчдийн  боловсролын чанарыг  уялдуулахаар судалж байна. Энэ жилийн тухайд улсын хэмжээнд 3816 иргэн төрийн албан хаагчийн ерөнхий шалгалтад орохоор бүртгүүлсэн. Шалгалт өгч буй бүх хүнд амжилт хүсье” гэлээ.

Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын ХМТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Zochin
Zochin
2023-05-24 10:23

Zaluuchuud turd ajillahdaa bish gadaad yavah visa avahad turiin alban haagch gsen statustai bh gj l shalgalt ugdug bolson gh yum.

Холбоотой мэдээ

Back to top button