Нийгэм мэдээ

Хуурамч мэдээллийг "Худлаа шүү" гэж хуваалцах нь илүү түгэх эрсдэлтэй

"Монголын баримт шалгах төв"-өөс дараах зөвлөмж мэдээллийг өгч байна.

Та эргэлзээтэй мэдээллийн хаягийг шалгаж, зургаар нь хайж, агуулгыг нь нягталж үзээд хуурамч гэдгийг нь мэдэж авсан бол "Худлаа шүү" гэж өөрийн хаягаараа бүү хуваалцаарай.

Харин тухайн мэдээллийн сэтгэгдэл хэсэгт яагаад худлаа болохыг бичиж үлдээн, дараагийн үзэх хүмүүст мэдээлэл өгөх, эсвэл репорт хийж, энэ төрлийн мэдээллийг дахин үзэхгүй гэдгээ сошиал медиагийн алгоритмд сануулж өгөөрэй.

Учир нь таныг ямар тайлбартай хуваалцсанаас үл хамааран тухайн хуурамч мэдээллийн хандалт өсөж, зорилгоо биелүүлсээр байдаг. Аливаа мэдээллийг дамжуулан түгээж байгаа нь цахим платформын алгоритмаар илүү олон хүнд органикаар хүрэх эрсдэлтэй.

Б.БАЯРТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button