СПОРТ
Дугуйчид олимпын эрхийн төлөө уралдана

Засмал замын дугуйн 2023 оны Азийн АШТ зургаадугаар сарын 7-13-ны өдрүүдэд Тайландын зүүн эрэг дэх Районг хотноо болно.
Насанд хүрэгчдийн ангилалд алт, мөнгөн медаль хүртсэн тамирчид Парисын олимпын эрхээ шууд авах энэхүү тэмцээнд оролцохоор 42 улс мэдүүлгээ өгчээ. Манай улс тус тэмцээнд эрэгтэйчүүдийн элит ангилалд С.Жамбалжамц, Б.Тэгшбаяр, Б.Марал-Эрдэнэ, Э.Болор-Эрдэнэ, Э.Билгүүнжаргал нар оролцоно.
Тэд Япон, БНХАУ-д хамтарсан бэлтгэл хийж, олон улсын тэмцээнд оролцож байгаа юм. Манай тамирчдаас Азийн аваргаас тэргүүн байранд амжилт гаргавал чадвал “Парис-2024” олимпын анхны эрхийг авах болно.
Б.БАЯРТ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.