Танд хэрэгтэйУРЛАГ

Авто худалдааны төвд болох "POWER Expo & Festival" руу үзэгчдийг нисдэг тэргээр зөөнө

Монголын анхны "POWER Expo & Festival" наадам зургаадугаар сарын 1-4-ний өдрүүдэд хуучин 22-ын товчооноос 1 км зайд байрлах "Авто худалдааны цогцолбор"-т зохион байгуулах гэж байна.

11 дэх жилдээ зохион байгуулж байгаа уг арга хэмжээ энэ жил төрөл, цар хүрээний хувьд шинэчлэгджээ.

Наадмын үйл үндсэн ажиллагаа гурван хэсгээс бүрдэнэ. Тодруулбал, хөгжмийн наадам, автомашин, мотоциклийн экспо болон экстрим тэмцээн, үзэсгэлэн худалдаа гэсэн чиглэлээр зохион байгуулагдах нь.

The HU хамтлаг, DJ RayRay, артист Ginjin & Mrs M, Nisvanis, Niciton, Big GEE зэрэг монголын алдартай уран бүтээлчдийн тоглолтыг дөрвөн өдрийн турш сонсох боломжтой. Онцолбол, зургаадугаар сарын 1-ний орой The HU хамтлаг задгай талбайн бүрэн хэмжээний тоглолтыг хийх юм байна.

Түүнчлэн мэргэжлийн болон сонирхогчдын ангиллаар дрифтийн тэмцээнийг зохион байгуулах бөгөөд одоогоор 100 гаруй тамирчид бэлтгэлдээ гарчээ.

Наадамд очих үзэгчдийн төлбөртэй болон төлбөргүй зогсоолыг бүрэн шийдэж 4,000-5,000 автомашины багтаамж бүхий зогсоол бэлджээ. Мөн үзэгчдийг нисдэг тэргээр зөөх, нийтийн тээврийн тусгай чиглэл гаргах, явуулын эмнэлэг байршуулах зэргээр 25 га талбайд тохижилтын ажил хийж байна.

Б.БАЯРТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button