Нийгмийн
Гол судасны цүлхэнгийн эм, мэс заслын зардлыг даатгалаас хариуцна

Гол судасны цүлхэн ба хууралтын тусламж, үйлчилгээний 85 хувийг ЭМД-ын сангаас хөнгөлнө. ЭМДҮЗ-ийн 2022 оны 01 дүгээр тогтоолоор гол судасны цүлхэн ба хуралтын тусламж, үйлчилгээний эмийн эмчилгээг 871 мянган төгрөг, мэс заслыг 33.7 сая төгрөг байхаар зохицуулсан бөгөөд үүний 15 хувийг иргэн өөрөө хариуцан төлнө.

Энэ оны эхний 4 сарын байдлаар энэхүү тусламж, үйлчилгээ авсан 11 тохиолдолд ЭМД-ын сангаас 76 сая төгрөг зарцуулсан байна.
Б.БАЯРТ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.