Канад эрэгтэй 54 жилийн дараа бакалаврын зэргээ хамгаалжээ

Ихэнх хүмүүс их сургуулийн бакалаврын зэргийг дөрвөн жилийн дотор дүүргэж, дипломоо гардан авдаг. Тэгвэл 71 настай Артур Росс нэртэй Канад эрэгтэй “University of British Columbia”-д суралцаж эхэлснээс 54 жилийн дараа Урлагийн уран сайхны чиглэлээр бакалаврын зэргээ хамгаалсан байна. Росс өөрийгөө тус сургуулийг хамгийн удаан төгссөн хүн байж магадгүй гэж хэлсэн юм.
“University of British Columbia”-г хамгийн удаан төгссөн хүнээс гадна их сургуулийн зэргээ хамгийн урт хугацаанд хамгаалсан хүн болжээ. Их сургуулийн зэргийг хамгийн удаан хамгаалсан Геннисийн рекордыг Роберт ФБ Кронин нэртэй эрэгтэй 52 жил “Princeton University”-д суралцаж тогтоосон. Кронин 1948 оноос эхлэн биологийн чиглэлээр суралцаж 2000 онд төгссөн юм. Харин Росс түүнээс хоёр жилээр удаан төгссөн байна.
Росс 1969 онд “University of British Columbia”-д элсэж орсон. Тухайн үед АНУ сар дээр дөнгөж хүн буулгаад байсан юм. Тэрээр 1ахлах сургуулиа төгсөөд шууд их сургууль орсон тул ямар нэгэн зүйлд анхаарлаа бүрэн хандуулаагүй байжээ. Харин кампусынхаа театрт элсэж орсны дараа Росс жүжиглэх урлагт сонирхолтой гэдгээ олж нээсэн юм. Ингээд “University of British Columbia”-д суралцаад хоёр жил болсны дараа хамгаалж буй зэргээ солихоор шийдэж Монтреал хот руу нүүн “National Theatre School”-д элсэж оржээ.

Шинээр элсэж орсон сургуулиа амжилттай төгссөн ч Росс жүжигчний ажлыг өөрийнхөө карьер болгохыг хүсээгүй байна. Үүний дараа тэрээр “University of Toronto”-гийн хуулийн сургууль элсэж хуульчийн зэрэг хамгаалжээ. Росс 35 жилийн турш хуульчаар ажиллаж 2016 онд тэтгэвэртээ гарсны эцэст анх хамгаалж эхэлсэн зэргээ дүүргэхээр шийдсэн байна. Тэрээр “University of British Columbia”-г төгсөж, хамгийн удаан их сургуулийн бакалаврын зэрэг хамгаалсан хүн болсны дараа “Би сониуч байсан тул зүгээр л сурахыг хүссэн” гэж хэлсэн юм.
Эх сурвалж: BBC
Б.БУЯНДОРЖ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Бакалавр эзэмшинэ Хамгаалахгүй