Танд хэрэгтэй

ТУШААЛ: Дархан цаазат газар мотоцикл ₮5000, нисдэг тэрэг ₮500,000 төлж нэвтэрнэ

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаалаар тусгай хамгаалалттай газар нутагт нэвтрэх хураамжийн хэмжээг шинэчлэн тогтоосон.

Тодруулбал, тусгай хамгаалалттай газар нутаг буюу дархан цаазат газар, байгалийн цогцолборт газар, байгалийн нөөц газар, байгалийн дурсгалт газар иргэд, жуулчид нэвтрэхдээ дараах тарифыг мөрдөнө.

Ингэхдээ, зорчин яваа тээврийн хэрэгслийн төрөл, багтаамж мөн тусгай хамгаалалттай газрын ангилалаас хамааран хураамжийн хэмжээг тогтоожээ.

Жишээ нь, Дархан цаазат газар иргэн 5000 төгрөг, мотоцикл 5000 төгрөг, суудлын автомашин 15000 төгрөг, автобус 120000 төгрөг, нисдэг тэрэг 500000 төгрөг төлж нэвтрэх нь.

Б.БАЯРТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-05-29 07:50

Монгол хэлээр бичих сурахыг зөвлөе.

Холбоотой мэдээ

Back to top button