НийгмийнНийгэм мэдээ

Өлгий сумын засаг дарга: Хийлдэг гулсуурыг төв талбайд зөвшөөрөлгүй байрлуулсан

Өнгөрсөн баасан гараг буюу тавдугаар сарын 27-ны өдрийн 15:00 цагт Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэрт хийлдэг гулгуур салхинд хийсч, тоглож байсан 15 хүүхдээс 12 хүүхэд гэмтсэн хэрэг гарсан.

Тэдгээрээс хоёр хүүхдийн биеийн байдал хүнд, эмчилгээ хийлгэж байсан бөгөөд нэг нь амиа алдсан байна. Одоогийн байдлаар нэг хүүхдийн биеийн байдал хүнд байгаа ажээ.   

Бусад 10 хүүхдийн хувьд толгойдоо гэмтэл авсан, нүүр шалбарсан, гар бол хөл гэмтсэн зэрэг оноштойгоор аймгийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан. Түүнээс гурван хүүхдийн биеийн байдал сайжирч гэрээр эмчлүүлэхээр гарсан аж.  

Тус хэргийг Баян-Өлгий аймгийн Өлгий сумын засаг даргатай холбогдон тодрууллаа. Тэрбээр, “Тус хийлдэг тоглоомыг ажиллуулж байсан хувь хүмүүс ямар нэгэн зөвшөөрөл аваагүй. Хувь иргэн өөрөө дур мэдэн байршуулж аюулгүй байдлаа өөрөө хангаж ажиллаж байсан юм. 

 Бид зөвшөөрөлгүйгээр байрлаж болохгүй гэх шаардлагыг тухайн тоглоомыг ажиллуулдаг иргэнд хүргүүлсэн хэдий ч үйл ажиллагаагаа зогсоогоогүй. Одоогоор энэ хэргийг хууль хяналтын байгууллага хэрэг үүсгэн шалгаж буй. Уг нь тухайн хэрэг гарсан өдөр салхигүй тогтуун байсан” хэмээв. 

О.ОНОН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-05-30 15:41

Дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэдгийн хар гай, хүний олон үрс!!!!!!!??????

Холбоотой мэдээ

Back to top button