Нийгмийн
ДАТА: Сэргэлэн сум 8180 тэмдэг 42 сая төгрөгөөр хийлгэнэ

Төв аймгийн Сэргэлэн сумын засаг даргын тамгын газраас 42 сая төгрөгөөр 100 жилийн ойн тэмдэг хийлгэх тендер зарласан байна.
Уг тендерийн материалыг зургаадугаар сарын 6-ны өдрийн 11.30 цаг хүртэл хүлээн авах аж. Тус тендерийн баримт бичгийг Засаг дарга Л.Төмөрчөдөр баталсан байна. Тухайн тендерт 8180 ширхэг эд зүйл багтаж байгаа бөгөөд нэгийн үнийг тооцож үзвэл дунджаар 5134 төгрөг болж байна.
Дээрх 8180 ширхэг эд зүйлд,
- Энгэрийн тэмдэг 500
- 100 жилийн тэмдэг 2000
- 100 жилийн үнэмлэх 2000
- Тэмдгийн хайрцаг 2000
- 99 болон 100 жилийн ойн медаль 90
- Үнэмлэх /Морь, Бөх, Сур/ 90
- Сумын алдарт уяач медаль 50
- Уяач батламж 50
- Сумын аварга малчин медаль 100
- Аварга малчин батламж 100
- Сумын хүндэт тэмдэг 100
- Тэмдгийн үнэмлэх 100
- Цаасан тор 1000 ширхэг байхаар тооцоолжээ.
О.ОНОН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сайхан боловсон жорлон хийхгүй дээ.
Баяраа тэмдэглэхэд нарийлаад хэрэггүй ээ, ард түмн ий санаа сэтгэлийг сайхан өргөж өгдөгийм, хүн гэдэг сэтгэлийн амьтан шүү !
100 жил.яагаад болохгүй гэж.хол очиж мөөр.
ёстой эргүү засаг дарга нарыг яах вэ өөр хэрэгтэй зүйлд тэр мөнгөө зарцуулж болохгүй юу сургуулийн засвар модон жорлонг солих гээд ажил байгаа биздээ новшнууд аа
Наад сумаа Зуунмодтой нийлүүл. Юун баяр?