Тойм, анализ

Т.Бадамжунайн хэрэг томчуудтай холбогдов уу, "тонгорон" дарагдахаар болов уу

/Тавдугаар сарын 31-нд оруулсан нийтлэлийг сэргээн хүргэе/

Онгоцны буудлаас шууд саатуулагдсан Т.Бадамжунайг гурав дахь сард нь хорихоор өчигдөр шүүхээс шийдвэр гаргав. Суллагдах хугацаа нь дуусахаас долоо хоногийн өмнө шүүхээр үргэлжлүүлэн саатуулах шийдвэр гаргаж, “бат араа”-нд хийж авсан нь энэ юм.

УИХ-ын гишүүдийн тоог нэмэх агуулгыг эцэг хуулиндаа тусгахаар ажиллаж буй энэ өдрүүдэд эрх баригчид “Том хэргүүдийг хамаагүй сөхөж, бүлэглэлүүдийн дургүйг хүргэхгүй. Аливаа саатуулах, нэгжих ажиллагаа ил тод явуулахгүй. Олон нийтийг бухимдуулахгүй” байх чиглэлийг барьж буй.

Тиймдээ ч энэ өдрүүдэд,

  • Т.Бадамжунай дээр үүсгэсэн хэрэг чухам юу болсон.
  • Эрх баригчдын ардын дайснаараа зарлаад буй Ерөнхийлөгч асан Х.Баттулгаас мэдүүлэг ер нь авсан уу.
  • Б.Ганхуяг ямар улс төрчдийг нүүрсний хэргээр нэрлэж байгаа вэ
  • УИХ-ын гишүүний бүрэн эрхээс нь түдгэлзүүлсэн Т.Аюурсайхан, Ж.Мөнхбат, Д.Бат-Эрдэнэ нарын хэрэг хэрхсэн зэрэг нь таг чиг болов.

Нийгмийн сүлжээнд "элийрэгч" гэгдэх Ц.Уянгыг шалгаагүй гэдгээ тагнуулынхан яаран мэдэгдэв. Ер нь хэний ч уурыг хүргэхгүй байх нь энэ өдрүүдэд их чухал байна. Гэхдээ эрх баригчид Б.Ганхуягийг ч, Т.Бадамжунайг ч суллахгүй байгаа нь эхлүүлсэн барьцаа алдахгүй гэдгээ илтгэв.

Х.Баттулгаас Т.Бадамжунайтай холбон мэдүүлэг авсан уу

Т.Бадамжунайг гаднаас авч ирж байх үед Ерөнхийлөгч асан Х.Баттулгатай холбогдох сэжүүр гарна гэдгийг ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар зарлаж байв. Тэрбээр,

"Т.Бадамжунайг албадан авчирсан НЭГ шалтгаан нь "Эрдэнэт" үйлдвэрт зэсийн худалдааны гэрээ хийсний ёндоонд 6.3 сая ам.доллар Монголд орж ирсэн байдаг. Үүний таван сая ам.долларыг "Женко"-гийн цэргүүд зарцуулсан. Харин 1.3 сая ам.долларыг Т.Бадамжунайтай холбож тайлбарладаг" хэмээн онцолсон байдаг.

Гэвч одоогоор яг эл асуудлаар Ерөнхийлөгч асан Х.Баттулгаас мэдүүлэг авсан эсэх нь тодорхойгүй л байна. Төмөр замын асуудлаар мэдүүлэг өгөхөөр дуудахад нь "У.Хүрэлсүхээсээ бичиг аваад ир, улсын нууц ярина шүү дээ" гэсэн гэх нэг яриа л бий. Түүнээс биш Ерөнхийлөгч асан Х.Баттулга хилээр чөлөөтэй нэвтэрч, монголд ирэн очин байгаа гэх.

Уг нь Т.Бадамжунайг анх авч ирэхдээ түүгээр МАН+АН дахь сүлжээг нэрлүүлж, хуулийнхны "үнэрлэчихсэн" мөртөө цөмөрч чаддаггүй томоохон агуулгуудыг нотлох баримтжуулах хүлээлт байсан. Мэдээж Х.Нямбаатар сайд авч ирэхээр очихдоо тодорхой агуулгуудаар тохирсон ч байх үндэслэлтэй юм. Гэвч өнөөг хүртэл түүний мэдүүлгэд үндэслэн нийтэд ил тодоор хэн нэгнийг саатуулах, ан ав хийх ажиллагааг АТГ хийсэнгүй.

Одоогоор: 2016 оноос хойших томилгоонд хэрхэн оролцсон талаарх мэдүүлгүүд үргэлжилж байгаа юу

Өмнө нь бичиж байсанчлан, Т.Бадамжунайг,

  1. Газрын наймаа /хотын дарга байх үе, хүргэн Б.Анартай нь холбогдох 2016 оноос хойших үе, бусад.../
  2. Мөнгө угаасан /Уг нь 60 тэрбумын хэрэг шалгагдах ёстой, МАН-ынхан шударга байвал, Ц.Мөнх-Оргил нарт хамаарч болох нюанс/
  3. Авлига зуучилсан / Х.Нямбаатар сайдын ярьсан 6.3 сая ам.доллар тэргүүтэй хэргүүд.../зэрэг сэжүүрээр Эрүүгийн хуулийн гурван зүйл ангиар яллагдагчаар татан шалгаж буй.

Ямартай ч Т.Бадамжунай дээр өмгөөллийн баг ажиллаж, мэдүүлгүүд нь нэлээд цэгцтэй явааг эх сурвалжууд баталж байна. Тэрбээр хоригдох хугацаагаа сунгах асуудал дээр онцын эсэргүүцэл үзүүлээгүй гэж хөшигний ард яригдаж байгаа. Түүнээс 2016 оноос хойших улс төрийн томилгоонд хэрхэн оролцсон талаарх мэдүүлгүүдийг авсан гэх мэдээлэл байна.

Түүнчлэн саяхан газар олголтын дата задарч, түүнтэй ойр нөхөрлөж ирсэн М.Энхболд, Г.Мөнхбаяр нарын нэр түлхүү гарсан нь ч анхаарал татах кэйс юм.

Хувилбар: Т.Бадамжунайн хэрэг яах ч үгүй өнгөрнө, эсвэл томчуудаа хөмөрнө

Хөшигний ард Т.Бадамжунайг эдүгээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бүрэн ивгээлдээ авсан гэгдэж буй. Тэд бол Г.Занданшатар, одоогийн сайд Б.Батцэцэг нартай хамт "Хадгаламж" банкны 14 тэрбумаар казино тоглосон түүхээрээ холбогддог, эртний улбаатай хүмүүс.

Шүүх засаглал, төрийн өмчүүд, нам дээрх нөлөө зэргээрээ одоогийн цөм эрх мэдлийг атгаж буй У.Хүрэлсүх үнэхээр Т.Бадамжунайг хамгаалалтдаа авсан бол түүнд холбогдох хэргийн явц урагшлахгүй байх боломжтой.

Харин Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар нарын энэ хүслүүдээ гүйцээхийн тулд юу ч хамаагүй хийдэг байдал ялна гэвэл нэлээд том хэргүүд Т.Бадамжунайгаар дамжин хөвөрчих боломжтой. Тэд ч үүний бэлтгэлийг зүй ёсоор хангасаар байгаа юм.


Энэ талаарх редакцын өмнөх агуулгууд:

Том хэргүүд явсаар Ц.Элбэгдорж, Х.Баттулга, Б.Хурц, Т.Бадамжунай, Д.Эрдэнэбилэг нартай "уулзах цаг" бичвэрийг ЭНД ДАРЖ уншина уу.

Т.Бадамжунайн 6.3 сая ам.долларын “ёндоо”-д Ц.Мөнх-Оргил “зуучлагч хийсэн” үү бичвэрийг ЭНД ДАРЖ уншина уу.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ж. Мядагбадам

Утга зохиолын ажилтан, сэтгүүлч мэргэжилтэй. Eguur.mn сайтын үүсгэн байгуулагч, Ерөнхий эрхлэгч.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
15 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-05-31 10:02

Жунайгаас юу гарах уу

Зочин
Зочин
2023-05-31 10:03

Новшнууд юм дааа

Зочин
Зочин
2023-05-31 10:33

Эх орондоо ирээд жаргаж байгаа байлгүй дэ
Reply1h

Зочин
Зочин
2023-05-31 10:35

Аягүй л бол Бадамжунай нь гэртээ хэвтэж байгаа даа

Зочин
Зочин
2023-05-31 10:36

гишүүдийн тоогоо нэмэх гээд чичирж байгаа энэ үедээ элдэв юмаа дэлгүүлэхгүй байх аргаа олж байгаа байх өө

Зочи АРХАНГАЙНХАН
Зочи АРХАНГАЙНХАН
2023-05-31 11:55

Жунай тусгай хамга�##��##�тад ....

Зочин
Зочин
2023-05-31 13:20

Neeh lag shuvuu muvuu geed burchihsan. tegsen unuuhuus n yu ch sensaatstai yum ilrehgui baihgui yu. tuunees teglee ingelee geed oriloh bailgui dee

Зочин
Зочин
2023-05-31 21:51

muuhai berd avilgachin vhech

Зочин
Зочин
2023-06-01 07:13

Харийн нутагт Хулгайлсан мөнгөөрөө тансаг байранд уйдаж амьдарч байсанаас, эх орныхоо шоронд монгол хүндээ ойр байсан нь хамаагүй дээр дээ. Шун�##�тай өгөр п�####� хурдан чад болохыг хүсэн ерөөе!

Зочин
Зочин
2023-06-01 14:20

МАН ыг санхүүжүүлэх үүрэг бүхий тавиул сайдуудын ажил үргэлжилнэ дээ. Бадамжунай бол тийм их хулгай зэлгий хийчхээр з�##�уу байгаагүй АТУ газарт мэргэжилтэн хийж байхдаа томоотой дуу муутай,тэндээ нэг их ач холбогдолтой сүрхий амьтан байгаагүй.Зах зээлд шилжиснээс л хойш гэнэт өгсөөд өгсөөд явчихсан байдаг.Хот Хоорондын ачаа тээврийн 27 р бааасзын даргаар дээдчүүл ТӨХороонооос тавьж.Мань хүн ч бүгдийг хувьчилж өгөөд нэг л өдөр т�##�ийж билээ:Хүнд ачааны Краз Камаз,Маз гэх зэргийн 600 машин Иж бүрэн засварын тоног төхөөрөмж Байр байшин гээд агуу хөрөнгийг хувьчилж хаясан даа.Их унагаа биз.

Зочин
Зочин
2023-06-02 08:21

Наадмаас өмнө суллагдаад наадамдаад явж байх болно гэж Ванга шиг хэлчихье

Иргэн
Иргэн
2023-06-04 09:31

Манай МАН бүхнийг манана ,булна , д�##�длана.

Зочин
Зочин
2023-06-04 12:54

Миеэ,Жонхуу нарын элэг нэгтэн нь үү, эсвэл эрлэгийн элч нь юмуу ?! Удам угсааны нь ухаан, хүмүүжил нь л мэдэж дээ, харж л байя ! Монголын төлөө цохилох зүрхтэй юмуу, үгүй юмуу ?!

Зочин
Зочин
2023-06-04 21:58

Манай хууль шүүхийхэн гэж ёстой нэг лойчихсон муу амьсгаанууд, боловсрол,мэрэгжлийн ур чадвар, ком петентность гэж нойль амьтад юмаа ! Нэг муу дунд боловсролтой, кармааны хулгайчаас л мэдүүлэг авч чадахгүй амаа таглуулаад сууж байдаг !

Зочин
Зочин
2023-06-04 22:55

Жунайг АТМ-ээс мөнгө авах гэж байхад нь баривчлан авчирлаа ч гэх шиг ...битгий ингэж шоудаа. Ш5 ₩ 5Ш

Холбоотой мэдээ

Back to top button