СПОРТ

Танилц: Барилдах эрхээ хасуулсан зургаан бөх

Монголын Үндэсний Бөхийн Холбооны тэргүүлэгч гишүүдийн ээлжит хурал өчигдөр болж, улсын харцага Ш.Уламбаяр, Төв аймгийн Баянцагаан сумын заан М.Баасан нарын барилдах эрхийг нэг сарын хугацаагаар түдгэлзүүлэх шийдвэр гаргажээ.

Улсын харцага Ш.Уламбаярыг 2023 оны дөрөвдүгээр сарын наймны өдрийн барилдаанд учраа бөхөө нидэрсэн болон тухайн барилдааны жаяг дэгийн багийн гишүүдийн дүрмийн дагуух шаардлагыг биелүүлээгүй гэж үзсэн байна.

Сумын заан М.Баасанг учраа бөхөө мөргөсөн гэм буруугаа ухамсарлаж, тухайн барилдааны үеэр үзэгч олноос уучлал хүссэн байдал зэргийг харгалзан үзэж барилдах эрхийг түдгэлзүүлэхээр болжээ.

Харин учраа бөхөө цохисон, дэгийн багийн гишүүдийг хэл амаар гутаан доромжилсон, өөрийн барилдаанаа орхин, хажуугийн барилдааны үр дүнд нөлөөлөх ёс зүйгүй үйлдлийг санаатайгаар хийсэн гэж үзэн дөрвөн бөхийн барилдах эрхийг 1-2 жилийн хугацаагаар хасахаар болсныг МҮБХ-ноос мэдээлэв.

2023 оны дөрөвдүгээр сарын 14-ний өдрийн барилдаанд өөрийн барилдаанаа орхин, хажуугийн барилдааны үр дүнд нөлөөлөх, ёс зүйгүй үйлдлийг санаатайгаар хийсэн Увс аймгийн Малчин сумын харьяат, аймгийн заан Т.Батсүрэнгийн барилдах эрхийг МҮБХ-ны “Ёс зүйн дүрэм”-ийн 7.1.6 дахь хэсгийг үндэслэн нэг жилийн хугацаагаар хасах,

2023 оны дөрөвдүгээр сарын 29-ний өдрийн барилдаанд учраа бөхөө цохисон Увс аймгийн Зүүнговь сумын харьяат, аймгийн начин Д.Урианхайгийн барилдах эрхийг МҮБХ-ны “Ёс зүйн дүрэм”-ийн 7.1.6 дахь хэсгийг үндэслэн нэг жилийн хугацаагаар хасах,

2023 оны тавдугаар сарын 21-ний өдрийн барилдаанд учраа бөхөө цохисон Ховд аймгийн Үенч сумын харьяат, сумын заан Б.Мөнх-Эрдэнийн барилдах эрхийг МҮБХ-ны “Ёс зүйн дүрэм”-ийн 7.1.6, 7.6.1 дэх заалтуудыг тус тус үндэслэн хоёр жилийн хугацаагаар хасах,

2023 оны тавдугаар сарын 27-ны өдрийн барилдаанд жаяг дэгийн багийн гишүүдийг хэл амаар гутаан доромжилж, ёс зүйгүй үйлдэл гаргасан Увс аймгийн Малчин сумын харьяат, аймгийн арслан Т.Сүрэнжавыг МҮБХ-ны “Барилдаанд өмсгөл шалгагч”-аар ажиллах эрхийг түдгэлзүүлж, МҮБХ-ны “Ёс зүйн дүрэм”-ийн 7.1.6 дахь хэсгийг үндэслэн барилдах эрхийг 1.5 жилийн хугацаагаар хасах шийдвэрүүдийг гаргав.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
16 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-05-31 09:36

Улсын харцага мөнхбаярыг яагаад шийтгэхгүй байна хүн цохино нүдийг нь ухах гэж дайрна

Зочин
Зочин
2023-06-04 12:01
Reply to  Зочин

Мөнхбаярыг шийтгэх гэхээр, цохисон Сумъяабатыг нь бас шийтгэх болоод байгаа учир яаж ч болохгүй орхилоо.

Зочин
Зочин
2023-05-31 09:55

Зөв байна. На�##� бөхчүүдийнхээ сахилга хариуцлагыг сайжруулах хэрэгтэй. Зөвхөн барилдааны үед гаргасан дутагд�##� төдийгүй, олон нийтмйн газар, мөн гэр бүлийн орчинд гаргасан ёс зүйн зөрчил дутагдлаар нь хүртэл барилдах эрхийг хасах хэрэгтэй. Энэ т�##�аар барилдааэы болон бөхийн холбооны дүрэмдээ яар�##�тай нэмэлт өөрчлөлт оруулах хэрэгтэй шүү Маг�##�жав тэргүүнээ. Амжилт хүськ.

Зочин
Зочин
2023-05-31 09:58

Зовлогонуудаа зовлогоо зовооцгоо гоё гоё хэнд хэрэггүй зовлогонууд

Зочин
Зочин
2023-05-31 10:13

Мөнхбаяр хулхины харцага �########� яагаад үлдчихэж бгаа юм бэ ингэж �##�агчилах юм бол Оюунболдоор битгий оролд

АРД
АРД
2023-05-31 13:17

Аймаг, сумынхнаа л нүдээд байдаг ???

Зочин
Зочин
2023-05-31 15:56

Үхэр м�##�нууд юм бишүү

Зочин
Зочин
2023-05-31 16:22

Мөргөсөн, нидэрсэн, дайрсан гээд яг л үхэр юмдаа

Зочин
Зочин
2023-05-31 18:28

Бөхөө хүндэлдэг юмсан хайр даахгүй бол яая гэхэв шившигтээд гөлөгнөөд л явж байг

Зочин
Зочин
2023-05-31 19:08

Монголын үндэсний бөхийн жаяг дэгийг сахиулж, зөрчсөн бөхөд хариуцлага тооцож байгаа нь зөв. Хүүхэд багачуудыг монгол бөхийн ах цолтой бөхөө хүндэлдэг ёс жаяг шиг ахмад үеэ хүндэлдэг болгон хүмүүжүүлэхэд төрийн бус байгууллагуудтай хамтарч ажиллах, монгол бөхийн уламжл�##�аас эр хүн бүр сур�##�цах ажлыг хийх нь чух�##�. ТВ -ийн нэвтрүүлэг хийж з�##�уу үеийг хүмүүжүүлэхэд тус нэмэртэй ажлыг бөхийн холбоо санаачилж байв�##� болмоор. Ёс жаяг сайн сахидаг бөхийн тухай, гоё дэвж шавдаг бөхийн тухай нэвтрүүлэг хийх хэрэгтэй.

Эрдэнэ
Эрдэнэ
2023-05-31 20:05

Хөшөөчих юмаа хэнд хэрэгтэй гэж ийм б�##�ай юм тавьдаг юм бэ

Зочин
Зочин
2023-05-31 22:16

Говьсүмбэр аймгийн начин гэх д.сүрэнжавын эрхийг яахаар байна. Уг цолыг нь хураав�##� таарна.

Зочин
Зочин
2023-06-01 05:09

uvsiinhan daam garchjee.Dandaa l uvsiinhan bna shdee.

Зочин
Зочин
2023-06-01 09:22

Зөв хасаад өг

Зочин
Зочин
2023-06-01 23:48

Мах�##�жав шударга сайн ажиллаж байна

Зочин
Зочин
2023-06-02 14:50

Бяр чадлаараа гайхуулж, бу�####�даа дээрэнгүй хандлага гаргадаг өөхөн бөмбөлөгүүдийг сайн сургах хэрэгтэй! Хулгар чихэлж, хулгай царайлсаг бөх нэр зүүсэн бүдүүн хожуулууд байнаа байна????

Холбоотой мэдээ

Back to top button