Нийгмийн

Граждаа зоорь ухаж, мөнгөн ус, тэсрэх бодис хадгалан худалдаж байжээ

Цагдаагийн байгууллагаас тавдугаар сарын 24-ний өдөр иргэн “С” болон “Ж”, “С” нар нь тусгай зөвшөөрөлгүйгээр ашиглах, тээвэрлэх, олж авахыг хориглосон аюултай бодисыг тээвэрлэн худалдажээ.

Тодруулбал, “Нитронит П” гэх нэршилтэй 17 ширхэг тэсэрч дэлбэрэх аюултай бодисыг тэслэгч хэрэгслийн хамт Говь-Алтай аймгийн нутаг дэвсгэрт тээвэрлэсэн, иргэн “Б” гэгч нь дээрх бодисыг дээрх иргэдэд худалдсан, мөн Баянхонгор аймагт байрлах өөрийн эзэмшлийн хашаанд граждаа зоорь ухаж хууль бусаар тээрмийн үйл ажиллагаа явуулсан, Монгол улсад ашиглахыг хориглосон “Мөнгөн ус” нэршилтэй химийн хортой бодис хадгалсан үйлдлийг тус тус илрүүлэн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Б.БАЯРТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button